Connect with us

ТЕХНОЛОГИ

10 жилийн өмнө сураггүй байсан ч одоо бидний амьдралын салшгүй хэсэг болсон 5 технологи

Published

on

Өнөө цагт утасны апп ашиглан такси дуудаж, Alexa-д хэлээд дуугаа солих нь огт сонин зүйл биш. Гэвч 10 жилийн өмнө бүх зүйл өөр байсан бөгөөд одооны хэрэгсэлүүд бидний амьдралд нэвтрээгүй байлаа.

Инстаграм

Бараг 10-аад жилийн тэртээ фото хуваалцдаг апп Инстаграм мэндэлсэн бөгөөд анхнаасаа л олны сонирхолд хүрсэн. Зөвхөн эхний өдрөө 25,000 хүн профайл нээж байжээ. 2011 онд буюу байгуулагдсанаасаа хойш нэг жилийн дараа iPhone-ийн жилийн шилдэг апп болсоноос гадна дараа жил Фэйсбүүкийн Марк Цукеберг уг платформыг 1 тэрбум доллараар авсанаар хэр их амжилттай вэ гэдгээ харуулсан юм. Маркийн хувьд уг апп-ийн боломжийг олж харсан бөгөөд тэрбум хэрэглэгчтэй хамгийн их ашиглагддаг апп-уудын нэг болсон юм.

iPad

Стив Жобс анх 2010 оны 1 сард iPad-ийг танилцуулсан байдаг. Эхлээд хачирхалтай байсан ч одоо бараг хүүхэд бүр гэртээ ашиглаж байгаа юм. Гэвч 10 жилийн тэртээ тийм байсангүй. Жобс агсан гар утас, зөөврийн компьютерийг хослуулж болохыг тайлбарсны дараа фэнүүд нь үүнд нь бүрэн итгэсэн юм.

Pinterest

2010 он бол маш олон апп-ийн хувьд төрсөн өдөр нь тохиосон гайхалтай жил байсан ба үүний нэг нь Pinterest байлаа. Өөрөө хийж болох бүтээлүүд, зураг гэх мэт зүйлсийг нэг дор бөөгнөрүүлсэн апп. Та үүний тусламжтайгаар дараа нь хэрэг болох төслөө тэмдэглээд хадгалж болно. Одоо сар бүр 300 сая байнгын хэрэглэгчтэй бөгөөд үүнээс хойш жижиг бизнесүүдэд бүтээгдэхүүнээ танилцуулах төв болсон юм.

AirPods

Apple компани 4 жилийн тэртээ AirPods гэх утасгүй чихэвчээ танилцуулсны дараа хүмүүс янз бүрийн сэтгэгдэл илэрхийлж байлаа. Харин одоо AirPods зүүсэн маш олон хүнтэй та таарах болно. 2016 онд iPhone 7-той хамт анх гарсан бөгөөд энэ утсанд чихэвчний оролт байгаагүйд гайхах зүйлгүй.

Microsoft Surface

2010 онд iPad танилцуулагдсны дараа 2012 онд Microsoft компани Surface-аа танилцуулав. Уг бүтээгдэхүүн нь таблет болон зөөврийн компьютерийн хослол байлаа. Үүнээс хойш Surface Go, Surface Book, Surface Studio зэрэг цувралууд гарчээ.

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

ДЭЛХИЙ ДАХИНД

О.Мөнхжин: Миний бие хувиасаа 1сая КОЙНыг аз од нь гийсэн 3 хүнд бэлэглэнэ.

Published

on

By

О.Мөнхжин гэх эрхэм өөрийн үзэл бодол, хөдөрмөрч зангаараа олон нийтийн танил болж чадсан бөгөөд өнгөрөгч үлиралд койн гаргасан билээ. Түүний энэхүү томоохон ажлыг крипто вальют сонирхдог залуус маш ихээр сайшааж, хоорондоо уралдах шахуу тэмцэлдээний үндсэн дээрээс койн худалдаж авсан юм.

Арилжааны зах зээл дээр аль хэдийн өөрийн байр суурийг олж чадсан тэрээр олон олон залуусд санхүүгийн эрх чөлөөнөөс гарах гаргалгааг маш ойлгомжтой тайлбарлаж өгдөг нь үнэхээр бахархууштай юм. Зөвхөн арилжаа, крипто вальют бус хувь хүний хөгжил дээр хүртэл өөрийн санаа оноо, шүүмжийг хэлдэг нэгэн билээ.

Тэгвэл тэрээр өөрийн цахим хуудаснаа нэгэн гэнэтийн бэлгийг задалсан юм. Тэрээр хэлэхдээ: “Зах зээлийн одоогийн ханшаар 5,2сая төгрөгөөр хэмжигдэх, 1сая койныг 3хүнд бэлэглэж, баярлуулна” хэмээжээ. Энэ тайлбарыг хийхдээ тухайн үед нь “О.Мөнхжин миний бие өөрийн хөрөнгөөр зах зээлийн үнэлэгдэх хэмжээгээр нь худалдаж авч өгнө” гэжээ.

Та бүхэн энэхүү сайхан мэдээг түний цахим хаягаас авч болох бөгөөд хүн бүрт нээлттэй гэсэн шүү. Нэг биш гурван хүн гэсэн тул танд ч гэсэн бүүрэн дүүрэн боломж бий юм. Та энэхүү сайхан боломжийг ойр дотны хүндээ сонордуулвал, тэд таатай хүлээж авах гарцаагүй биз ээ.

Continue Reading

МОНГОЛ МЭДЭЭ

Эмнэлгийн чухал хэрэгцээг түгжрэлгүй хүргэдэг болно.

Published

on

By

Газраас 500 метрийн өндөрт нисэх боломжтой. Дээд хурд нь 56 км/цаг.
Яаралтай үед ГССҮТ рүү 3-5 минутад нисэж, цус, цусан бүтээгдэхүүнийг хүргэх боломжтой Дрон бүтээжээ.

“Карбон Композитс” компанийн инженер Б.Цэнд-Очир, Энэ дрон нь гар утасны 4G сүлжээг ашиглан нисдэг. 3-5 кг ашигтай ачааг авч, 60 минутын турш нисэх боломжтой. Суурин компьютер, нөтбүүкээс дроныг удирдах боломжтой. Дроны эх биеийн карбон хэсгүүдийг Монголд хийсэн. Харин удирдлага, мотор зэрэг цахилгаан хэрэгслүүдийг гаднаас худалдаж авч, угсарсан.

Continue Reading

МОНГОЛ МЭДЭЭ

Дуучин ХИШИГДАЛАЙ СТА БОЛЖЭЭ..

Published

on

By

Universe best songs наадмын шилдэг 25д шалгаран Уралын гараагаа эхэлсэн тэрээр Монголын эрэлттэй цөөхөн эмэгтэй дуучдын нэг яах аргагүй мөн юм. Хэд хэдэн кинонд хүртэл тоглож амжсан.

Өдрөөс өдөрт үзэсгэлэнтэй болж буй дуучин маань Соёлын тэргүүний ажилтай цол тэмдгээр энгэрээ мялаажээ. Энэ баяраа заяа билгээ багийнхантайгаа тэмдэглэжээ.

Түүнд өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөе.

Continue Reading

Хамгийн их уншилттай

Copyright © 2020 Unuudur.XYZ. All Rights Reserved.

error: Content is protected !!