Connect with us

СОНИН ХАЧИН

Япон улсын талаар та мэдэх үү

Published

on

Япон улс нь тэнгис далайгаар хүрээлэгдсэн чийглэг уур амьсгалтай арлын орон бөгөөд үзэсгэлэнтэй сайхан байгаль,түүх дурсгалт олон сайхан газар орон,гол нуур,далай тэнгисийг үзэхээр дэлхийн өнцөг булан бүрээс зочин гийчин, жуулчдын хөл тасардаггүй билээ.

Япончууд улсаа “Ниппон”, “Нихон” хэмээн нэрлэдэг бөгөөд энэ нь “Нарны Үндэс” хэмээх утгатай юм. Япон нь автомашин, цахилгаан бараа үйлдвэрлэлээрээ дэлхийд 3-рт ордог орон бөгөөд патент эзэмшигчдийн тоогоороо хамгийн шинийг санаачлагч оронд тооцогддог билээ.

Япон нь далайгаар хүрээлэгдсэн арлын улс бөгөөд нийт нутаг нь 6800 арлаас бүрэлддэг юм. Газар нутгийн 75% нь уулархаг бүс нутаг эзэлдэг ба үзэсгэлэнт байгальтай, дулаан уур амьсгалтай орон.

Ерөнхийдөө дөрвөн том арлаас тогтдог бөгөөд орон нутгийн хувиарлалтын хувьд 7 бүс нутаг, засаг захиргаа нь 47 мужид хуваагдана. Үүнийг Япон хэлээр Тодоофүкэн гэдэг. Нийт газар нутгийн хэмжээ нь 378000 км кв бөгөөд арлын урт нь 2500км юм.

Япон улс үйлдвэрлэлийн салбарт хамгийн хүчирхэг улс хэдий ч байгалийн нөөц баялаг багатай. Японы компаниуд нийтээрээ гадаадаас түүхий эд авч, түүгээрээ эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлээд, дотоод, гадаадад борлуулж худалдаалдаг. Япончуудын дэлхийд тэргүүлдэг робот техникийн салбарыг алсдаа эдийн засгийн өсөлтийг хангах хамгийн ирээдүйтэй салбар хэмээн тооцож байгаа билээ.

Японы хөдөө аж ахуйн гол бүтээгдэхүүн нь цагаан будаа бөгөөд үүнийгээ хүнсэндээ хэрэглэдэг. Япон улс хүн амынхаа тоотой харьцуулахад тариалангийн талбай багатай учраас ард түмнийг бүхэлд нь хангаж чадахуйц улаан буудай, буурцагт ургамал болон бусад ногоо тариалах боломжгүй.Гэхдээ далайн гаралтай хүнсний нөөц элбэгтэй. Хоол хүнсэнд нь загас болон далайн гаралтай бүтээгдэхүүн ихээхэн чухал байр эзэлдэг тул загас олборлолтын салбар маш идэвхтэй хөгжсөн байдаг.

Улс орны өнцөг булан бүрийг засмал, төмөр замын сүлжээгээр холбосноос гадна агаарын болон далайн тээврийн үйлчилгээ нь нэн өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулж байна. Шинкансэн буюу суман галт тэрэг дээд тал нь цагт 250-300 километр хурдалдаг. Ноцтой осол хэзээ ч гарч байгаагүй тул Шинкансэнийг дэлхийн хамгийн аюул осолгүй хурдан галт тэрэг гэж тооцдог аж.

Шинкансэнээс гадна Япон улсад зорчигч тээврийн ердийн галт тэрэг үйлчилэхээс гадна томоохон хотууд нь метротой. Олон зуун километр үргэлжилсэн арав гаруй шугамтай Токио хотын метрог дэлхийн шилдэгүүдийн нэг хэмээн тооцдог бөгөөд одоо ч өргөжин тэлсээр байна.Японы бүх төрлийн галт тэрэг цэвэр цэмцгэр байдал, цаг сайн баримталдгаараа алдартай.

Нийт хүн ам нь 126 сая 163мянга 576  /2015оны байдлаар/.

Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтаар дэлхийд нэгт ордог. Эрэгтэй 80.1,эмэгтэй 87.2.дэлхийд 5-т, дотоодын нийт бүтээгдэхүүн үзүүлэлтээр дэлхийд 2-т, хүн амын тоогоор дэлхийд 10-т ордог.Нэг жилд Японд ирж буй гадаад жуулчдын тоо  14725 бөгөөд  хамгийн их очдог хот нь нийслэл Токио, 2-рт Оосака,3-рт Киото,4-рт Канагава гэх мэтээр гадаадын хүмүүсийн сонирхол татах газар олонтой..Жилд ирж буй жуулчдын ихэнх хэсгийг Хятад,Солонгос Тайван улсын иргэд эзэлдэг.

Нийт ард түмнийг хамарсан даатгал, тэтгэврийн тогтолцоог хэрэгжүүлсэн 1960-1970 он хүртэл ажилгүйдлийн түвшин 1 хувьд хүрсэн байна. Хөдөлмөр эрхлэлтийн хувьд гэвэл, “Насаар нь ажиллуулах”, “Ажилласан жилээр тооцох цалингийн тогтолцоо”, Компани бус хөдөлмөрийн нийгэмлэг” гэсэн уламжлалт тотолцоо түгээн дэлгэрүүлэн хэрэгжиж буй билээ.

Японы муж, орон нутгийн онцлог, амьжиргааны өртөг, түвшин зэргээс хамаарч тэтгэмжийн хэмжээ нь ялгавартай байдаг байна. Төрийн халамжийг ихэнхи тохиолдолд мөнгөөр олгох бөгөөд цөөн тохиолдолд, зайлшгүй шаардлагтай нөхцөлд эм, эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэг юм байна.

Японы нийт хүн амын 0,97% нь төрийн халамж хүртдэг ба ихэнхи  хэсгийг өндөр настанууд эзэлдэг ажээ. Тэдний тоо жилээс жилд өсөж байгаа бөгөөд цаашид ч нэмэгдэх хандлагтай байна. Өндөр настанууд төрийн халамж хүсэгчдийн 44,5% -ийг эзэлдэг бол өвчтэй болох хөгжлийн бэрхшээлтэй иргэд 40,4% -ийг эзэлдэг байна. Нийт  төрийн халамж хүртсэн гэр бүлийн 90орчим хувийг өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй өрхүүд эзлэдэг байна.

Хүүхдийн тэтгэмжийг ердийн ба тусгай гэж 2 ангилан олгодог. Ердийн тэтгэмжийг бага орлогтой өрхөд олгодог бол тусгай тэтгэмжийг өрхийн орлогын хэмжээ харьцангуй өндөр боловч хувийн компанид ажил хийдэг хүмүүс, төрийн албан хаагч нарт олгодог.

Хичээлийн шинэ жил ерөнхийдөө 4-р сард эхэлдэг. Түүнээс үүдэн ихэнхи шалгалт нь 4-рсарын элсэлтэнд зориулж явагддаг.

Япон улсын сургуулийн боловсрол нь цэцэрлэгээс эхлэн,бага анги 6 жил,дунд анги 3 жил,  ахлах анги 3жил гэсэн тогтолцоотой.Ахлах ангиа төгссөн сурагч их дээд сургуульд дэвшин суралцана.Энгийн их дээд сургууль нь 4 жил,богино хугацааны их дээд сургуулийн хувьд 2 жилийн хугацаатай байдаг. Аль аль нь улсын сургууль,орон нутгийн сургууль,хувийн сургууль гэж хуваагддаг ба ихэнхи нь хувийн сургууль байдаг.Сүүлийн үед Японы ахлах анги төгсөгчдийн бараг тал хувь нь их дээд сургууль, богино хугацааны их дээд сургуульд суралцаж байна.

АНУ нь1951 онд Японтой гэрээ байгуулж, тус улсын Рюкю арал дээр цэргийн баазаа байгуулснаар өнөөг хүртэл идэвхитэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Үүний зэргэцээ япончууд холбоотны хувиар «Өөрийгөө батлан хамгаалах» нэртэй Зэвсэгт хүчин байгуулсан юм.

Энэ нь дэлхийн хоёрдугаар дайн дууссаны дараа Америкт эзлэгдсэн Японы нутаг дэвсгэр дээр зохион байгуулагдсан Японы зэвсэгт хүчин юм. Дайны дараах ихэнх хугацаанд энэхүү хүчнийг Японы арлаас гадагш гаргахыг зөвшөөрдөггүй байсан боловч сүүлийн жилүүдэд энэ хүчнийг олон улсын энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцуулдаг болсон.

Японы эмнэлгийн байгууллагад ажиллах эмч ажилтануудын тоо судалгаа явуулсан 1954 оноос хойш нэмэгдэх хандлагатай болж 2012 оны байдлаар өмнөх судалгаатай харьцуулбал 2.8 хувиар өсчээ.

Япон улсын анагаах, эмчилгээ нь бусад улс оронд байхгүй олон онцлог бий.Түүний нэг нь өндөр зэрэглэлийн технологи бүхий, өвчтний биед үүсэх эмчилгээний хор нөлөөг багасгах гэсэн 「Бага хор нөлөө 」 гэсэн бодлого баримтлан эрчимжүүлэн хэрэгжүүлж байна.

Жишээлбэл ходоодны уян дурангаар хоол боловсруулах эрхтэнд хийх мэс засал нь биед үзүүлэх сөрөг нөлөө маш бага учир эмчилгээний дараах өвдөлтийг багасган эдгэрэлтийг хурдасгаж чадна. Мөн Катетэлээр хийх судсан дахь эмчилгээ, тархи болон зүрхний мэс засал,Cyber khife бичил цацраг зэргийг хэрэглэх туяа эмчилгээ нь мөн адил хор нөлөө багатай эмчилгээний арга зүй гэж үзэн өдөр тутам хэрэглэгдэж байгаа.

Мөн бүх ард түмнийг даатгалд хамруулж,тогтмол үзлэг явуулж өвчнийг эрт илрүүлэн эмчилж чадаж байна. Мөн эмч,сувилагч,физик эмчилгээний мэргэжилтэн,эм зүйч, хоол тэжээлийн мэргэжилтэнүүд нь нэг баг болон нийтэд нь ерөнхий эмчилгээнд багаараа үйл ажилгаагаа явуулж байна.
Япон улсын ерөнхий анагаах нь өндөр чанартай технологи болон эмчилгээний зорилгтоо чин сэтгэлээсээ дайчлан зүтгэж байгаа.

40 наснаас хойш халамжийн даатгалын шимтгэл төлж эхэлдэг. Энэ нь эргээд тухайн хүн өндөр натай болж, асаргаа сувилгаа шаардлагатай болохын цагт, хэрэв асаргаа шаардлагатай гэж үзвэл,улсын асрах газарт амьдран асаргаа үйлчилгээ хүртэх болно.

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

МОНГОЛ МЭДЭЭ

Хачирхалтай бөгөөд энгийн урт наслах аргууд…

Published

on

By


1.Зурганд инээх
Дараагийн удаа таныг зургаанд инээхийг хүсвэл энэ нь тэдний таныг урт наслуулах зөвлөгөө ч байж мэднэ. WAYNE STATE University (ВАЙНЭ мужийн их сургууль) ийн хийсэн мэргэжлийн бэйсболлын тамирчид ийн зурагчны судалгаагаар үзэхэд зурагт илүү том инээсэн нь илүү урт амьдарсан байна. Энэ нь инээд нь сэтгэл санаа бөгөөд бие махбодод инээд сайныг харуулж байна.

2.бага зэрэг илүүдэл жинтэй байх
Муу хооллолт таргалалт нь эрүүл мэндэд муу ч бага зэрэг илүүдэл жинтэй байх нь хэдэн нас нэмэж болно гэсэн судалгаа байв. Тэгэхдээ эмчийн зөвлөснөөр энгийн жинтэй хүмүүс илүү наслах гэж жин нэмэх шаардлага байхгүй гэжээ

3.Ном унших
Yale ийн олон нийтийн эрүүл мэндийн их сургуулийн судалгаагаар өдөрт багадаа 30минут ном уншдаг хүн уншдаггүй хүнээс бараг л 2 жил (23 сар) урт насалдаг гэдгийг нотолжээ .Эцэст нь та амьдралын эрүүл хэв маягтай байхад та урт наслах боломжтой юм шүү

Continue Reading

МОНГОЛ МЭДЭЭ

Төрийн соёрхолт дуучин Д.Болдыг э.рэн сурвалжилж байна

Published

on

By

Төрийн соёрхолт дуучин Д.Болдыг сураггүй алга болсон талаарх мэдээлэл өчигдөр гарсан. Олон хүн юу болсныг гайхсан билээ.Цагдаагийн ерөнхий газрын цахим хаяг сураггүй алга болсон хүмүүсийн мэдээллийг байршуулдаг хэсэгт түүний мэдээллийг оруулсан байжээ.

Тэгвэл уг мэдээллийн мөрөөр дуучин Болдтой холбогдоход тэрээр өөрөө“Сураггүй болсон гээд биччихсэн байсан. Тийм юм байхгүй шүү дээ. Утас нээлттэй, бүх юм байгаа . Ямар ч асуудал байхгүй гээд өргөдлөө бичээд өгсөн. Цахим хаягаасаамэдээллээ хассан байна лээ

Сураггүй алга болсон гэх мэдээллийн дагуу хүмүүс янз бүрийн худал мэдээллийг цахим орчинд түгээж байна. Эмэгтэй хүн зодсон ч гэж байх шиг. Тийм асуудал байхгүй ээ. Худлаа мэдээлэл тарааж байгаа хүмүүсийг бүртгээд гомдол гаргана” гэж хариулсан байна

Энэ талаар өнөөдөр өглөө ЦЕГ-аас мэдээлэл өгсөн юм. ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “Дуучин Д.Болдын тухай Хан-Уул дүүргээс шүүхээс иргэний журмаар нэхэмжлэлтэй эрэн сурвалжлах ажиллагааг цагдаагийн байгууллагад даалгасан. Журмын дагуу шүүхээс тухайн иргэн оршин суугаа хаягтаа байхгүй тохиолдолд эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулдаг. Эрэн сурвалжлагдаж байгаа хүн болгоны дата мэдээлэл ЦЕГ-ын цахим сүлжээнд байршдаг. Эрэн сурвалжлах ажлыг улсын хэмжээнд өргөн хэмжээтэй зохион байгуулдаг. Энэ асуудалтай холбогдуулан дуучин Д.Болд цагдаагийн байгууллагад ирж уулзсанаар эрэн сурвалжлах ажиллагааг дуусгавар болгосон” хэмээсэн байна.

Continue Reading

МОНГОЛ МЭДЭЭ

Lee Kwang Soo Lee Sun Bin нар хамт амьдрах уу?

Published

on

By


Lee Kwang Soo Lee Sun Bin нар анх 2018 оны 12 сард үеэрхэлээ олон нийтэд ил болгож байсан бол тэд үерхээд аль хэдийн 4 жил болжээ. Тэгвэл саяхан Lee Sun Bin “Fantasy House” гэх реалити нэвтрүүлэгт оролцсон бөгөөд энэхүү нэвтрүүлэг нь оролцогчид өөрсдийн мөрөөдлийн байшинд амьдардаг Солонгос дахь анхны ‘орон сууцны чек’ нэвтрүүлэг юм. Нэвтрүүлэгийн үеэр хөтлөгч Lee Sun Bin-ийг“Өнөөдрийн зочин маань өөрт нь үнэтэй(эрхэм) хүнтэй хамт амьдрах байшин хайж байгаа гэж сонссон” гэхэд бусад оролцогчид“Хэн бол?”

“Арай хамт амьдрах хүн чинь өндөр үү?” гэж асуухад
Lee Sun Bin “Өндөр хүн ч гэсэн байгаа” гэж хариулан инээжээ. Учир нь Lee Kwang Soo-ийн өндөр 192см билээ. Үүнээс үүдэн фэнүүд нь “хамт амьдарч байгаа, эсвэл хамт амьдрах гэж байна” гэх мэтээр ярих болжээ. Удахгүй хуримын сураг дуулдаж магадгүй бололтой шүү…

Continue Reading

Хамгийн их уншилттай

Copyright © 2020 Unuudur.XYZ. All Rights Reserved.

error: Content is protected !!