Connect with us

ТЕХНОЛОГИ

Дэлхийн дулаарал

Published

on

Хүн бүр л хүлэмжийн хийн бохирдлоос болж байгаль цаг уур өөрчлөгдөж байгааг мэддэг гэхдээ яаг яаж нөлөөлөөд дэхийг дулааруулаад байгааг та мэдэх үү?

Тэгэхлээр хүлэмжийн хий нь саяхан л дэлхий дээр бие болчхоод байгаа зүйл биш юм. Харин хүмүүс бидний буруутай үйл ажиллагааны нөлөөллөөр хэт ихсээд байгаль экологийн тэнцвэртэй байдлыг алдагдуулаад байгаа юм. Ихэнх хүмүүсийн нийтлэг ойлголтод хүлэмжийн хий гэдэг нь нүүрсхүчлийн давхар ислийн талаар ярьж байна гэж боддог бол бас яг тийм биш юм. Энэ ангилалд багтах хийнүүд бол Метан, Азотын нэг валенттай оксид, хлорт-фторт нүүрстөрөгч, Озон тэр бүү хэл усны уур хүртэл багтдаг. Хэрэв хүлэмжийн хий дэлхий дээр огт байхгүй гэж тооцвол дэлхийн газрын гадаргын температур 25 байна гэж үзвэл -8 Цельс хүртэл хүйтрэх буурах болно гэж судлаачид тогтоосон байдаг. Тэгвэл хүлэмжийн хий ч гэсэн дэлхий дээр амьд организм амьдрах таатай орчинг бүрдүүлэх чухал ач холбогдолтой факторуудын нэг юм байна.

Энгийнээр тайлбарлавал нарнаас ирж буй хэт улаан туяаг өөртөө шингээх буюу гэрлийн энергийг дулааны энерги болгон ялгаруулах боломжтой хийнүүдийг хүлэмжийн хий гэнэ.

Тэгвэл бүр эхнээс нь тайлбарлая, энерги алга болдоггүй харин нэг төлөвөөс нөгөө төлөв рүү л шилждэг. Энэ тохиолдолд нарнаас ирж буй гэрлийн энерги нь эдгээр молекулуудыг эргэлдэх хөдөлгөөнүүдийг идэвхжүүлж өгснөөр гэрлийн энергийг дулааны энерги болдог байна.

Тэгвэл хоёр асуулт гарч ирж байна. Молекул хөдөлгөөнд байдаг гэж үү? Бас яаж гэрлийн энерги молекулыг хөдөлгөөд байна?

Хамгийн анх физикч Хейзенберг нь квант механикийн хүрээнд бүх атом нь гурван хэмжээст орчинд яг яаж хэлбэлзэж хөдлөөд байгаа нь тодорхойгүй ч тогтмол чичрэх эсвэл эргэлдэх хөдөлгөөнтэй байдаг юм байна гэж таамагласан байдаг. Түүний дараах нь Шерденгэр математик илэрхийллээр тайлбарлаж квант механикийн хөгжилд асар хурдацтай хөгжих боломжийг бие болгосон юм. Мөн молекул хэдий энгийн бүтэцтэй буюу хоёр болон гурван атомаас бүтсэн байвал эргэлдэх хөдөлгөөн хийх боломжтой байдаг байна.

Тэгвэл гаднаас ирж буй гэрлийн энерги нь эдгээр молекулуудыг өдөөж өгдөг ба тухай молекулуудийн хөдөлгөөн хийх давтамжыг хурдасгаж өгснөөр дулаан бие болдог байна.

Үүний хамгийн энгийн жишээ нь, бид микровейв ашиглаж хоолоо халаадаг. Энэ нь зуухнаас ялгаруулж буй богино долгион нь тухай нь хүнсний бүтээгдэхүүнд агуулагдаж байгаа усны молекулыг идэвхжүүлж өгснөөр тухайн молекулын эргэлдэх, чичгэнэх хөдөлгөөнийг ихэсгэж өгснөөр хоол тань чийглэг хэсгээсээ эхэлж халж эхэлж байгаа юм. Үүнтэй нэгэн адил агаарт хэр их хүлэмжийн хий байна төдий чинээ энэхүү процесс их явагдана гэж ойлгож болно.

Саяхан 2018 оны  9 сард манай улсад болсон “Усны хөгжил ба сайн засаглал” сэдэвт үндэсний хэлэлцүүлэгт болсон мэдээг харж байхад Монгол орны өндөр уулын мөнх цас, мөсөн голын усны нөөц багасаж, 2017 оны байдлаар 391 нуур тойром, 344 гол горхи, 760 булаг шанд ширгэж, цөлжилт нэмэгдэх, томоохон төв суурин газруудын ундны усны нөөц шавхагдаж байгаа гэсэн судалгааг дэлгэсэн байна лээ. Нээх сүрхий том том юм бичих гэсэнгүй зүгээр л дэлхийн дулаарал бас бидний ч асуудал юм. Улаанбаатар болон том суурин газрын утааны асуудал нь хүмүүсийн эрүүл мэндээс гадна бидний хүрээлэн буй орчин хамт хордож байгаа тэр нь эргээд бидний амьдрах орчинг үгүй болгож байгааг хэлэх гэсэн юм.

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

МОНГОЛ МЭДЭЭ

Дуучин ХИШИГДАЛАЙ СТА БОЛЖЭЭ..

Published

on

By

Universe best songs наадмын шилдэг 25д шалгаран Уралын гараагаа эхэлсэн тэрээр Монголын эрэлттэй цөөхөн эмэгтэй дуучдын нэг яах аргагүй мөн юм. Хэд хэдэн кинонд хүртэл тоглож амжсан.

Өдрөөс өдөрт үзэсгэлэнтэй болж буй дуучин маань Соёлын тэргүүний ажилтай цол тэмдгээр энгэрээ мялаажээ. Энэ баяраа заяа билгээ багийнхантайгаа тэмдэглэжээ.

Түүнд өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөе.

Continue Reading

ТЕХНОЛОГИ

Безос 3 тэрбум доллараар үнэлэгдэх хувьцаагаа борлуулжээ

Published

on

By

Амазон компаний эзэн Джефф Безос энэ долоо хоногт 3.1 тэрбум доллараар үнэлэгдэх компанийхаа хувьцааг зарсан тухай өгүүлжээ.

Энэ оны эхээр Безос 4.1 тэрбум долларын хувьцаагаа зарсан байдаг. Энэ долоо хоногт борлуулсан хувьцаатайгаа нийлээд тэрбээр 2020 онд 7.2 тэрбум долларын хувьцаагаа зарсан гэсэн үг юм. Тэр одоо 54 сая хувьцаа эзэмшдэг бөгөөд зах зээлийн үнэлгээгээр 170 тэрбум доллар буюу Дэлхийн хамгийн баян хүн хэвээр байгаа юм.

Харьцуулах аваас Безос 2019 онд 2.8 тэрбум долларын хувьцаа зарсан ба өмнө нь сансрын аялал жуулчлалын Blue Origin компаниа санхүүжүүлэхийн тулд 1 тэрбум долларын хувьцаагаа зарах тухай дурьдаж байжээ.

Амазон компаний төлөөлөгчдийн зүгээс уг хувьцааны наймааны талаар мэдээлэл өгөхөөс татгалзсан байна.

Долоо хоногийн өмнө Безос болон Фэйсбүүкийн Марк Цукеберг, Apple-ийн Тим Күүк, Google-ийн Пичай нар Төлөөлөгчдийн танхимын дэд байнгын хороонд мэдүүлэг өгсөн байдаг.

Continue Reading

ДЭЛХИЙ ДАХИНД

Virgin Galactic-ийн тэрбумтан Ричард Брансон 2021 онд сансарт ниснэ

Published

on

By

Хэрэв эхний хоёр туршилтын нислэг нь амжилттай болвол тэрбумтан эрхэм Ричард Брансон Виржин Галактикийн пуужингийн хөлгөөр ирэх он гэхэд сансарт ниснэ хэмээн түүний үүсгэн байгуулсан сансрын аялал жуулчлалын компани мэдэгджээ.

Ноён Брансон сансарт нисэх эсэх нь удахгүй хийгдэх туршилтын хоёр нислэгээс шалтгаална хэмээн Виржин Галактик Холдингс компани мэдэгдэл гаргасан бөгөөд энэ оны сүүлээр эхний туршилтын нислэг хийгдэх аж.

Тус компани тэрбумтнуудын үүсгэн байгуулсан Блю Орижин гэх мэт төслүүдтэй ирээдүйн сансрын аялал жуулчлалын төлөө өрсөлдөж байгаа юм. Иргэдийг сансрын тойрогт аялуулах өрсөлдөөн явагдаж байгаа билээ.

Виржин Галактик компани үйлчүүлэгчдийгээ SpaceShipTwo хөлгөндөө татах хүчгүй жингүүдлийн орчинд зорчихыг санал болгохоос гадна бараг сансарт гарах мэт өндрөөр хот хооронд аялах боломжийг хөгжүүлж байгаа юм.

Ноён Брансон арилжааны нислэг хийгдэж эхлэх үед эхний зорчигч болох хүсэлтэйгээ илэрхийлж байсан.

Шинэ дизайны зургаас харахад уг пуужинт хөлөг 6 хүртэлх зорчигчдыг багтаах чадалтай ба маш олон цонхтой учир эргэн тойрноо бүрэн харах боломжтой гэнэ.

Компаний хэлсэнээр 600 хүн аль хэдийн урьдчилгаа төлбөрөө төлсөн ба нэг суудлын төлбөр 250,000 доллар аж.

Харин ирээдүйд илүү олон хүнд нээлттэй, төлбөр бага байхаар судалж байгаа гэв.

Continue Reading

Хамгийн их уншилттай

Copyright © 2020 Unuudur.XYZ. All Rights Reserved.

error: Content is protected !!