Connect with us

СОНИН ХАЧИН

Туул голын Тул загас

Published

on

Хэнтийн  Хагийн хар нуураас эх авч Улаанбаатар хотоор дамжин Орхон голд цутгадаг Туул гол нийт, 704 км урт замыг туулдаг.  

Түүний багахан хэсэг нь Улаанбаатар хотын тэг дундуур дайран өнгөрдөг ч Туулд хамгийн халтай хэсэг нь энэ. 

Туулыг бид нийслэлчүүдийн ундны усны эх үүсвэр гэдгээр нь сайн мэднэ. Тийм ч учраас энэ голд асуудал тулгамдах бүрт “Нийслэлчүүд ундны усгүй боллоо”, “Улаанбаатар хотын иргэдийн ундны ус бохирдлоо” гэж зөвхөн өөрсдөдөө  хамаатуулж ярьж, шуугисаар энэ гол зөвхөн дөрвөн уулын дундах 1.3 сая хүнийг тэжээж тэтгэх ширгэшгүй далай мэт төсөөлөгддөг болжээ. 

Таван аймгийн 37 сумын газар нутгаар дамжин өнгөрдөг Туул голоос зөвхөн хүн гэлтгүй байгалийн бусад амьтдын хувь заяа хамаардгийг умартжээ, бид.

Нийслэлийн эх захгүй хог хаягдал, барилгажилт, агаарын бохирдол, уул уурхайн олборлолтоос болж Туул гол жил бүр тасарч, бохирдол дээд цэгтээ хүрсэн нь Улаанбаатарын иргэдийн ундны усанд нөлөөлөөд зогсохгүй тэндхийн амьтан, ургамалд сүйрэл авчирч, эхнээсээ бүрэн устаж эхэлсэн харамсалтай мэдээг байгаль хамгаалагч, экологичид дуулгалаа. 

Хүн ч байгалийн амьтан. Тиймээс байгаль дэлхийтэй зохицон онгон дагшнаар нь үлдээж өгөөжийг нь хүртэхийг өнөө үед бид ногоон эдийн засаг гэж нэрийдэх болсон. Үүний адил Монгол Улсын хүн амын тал хувь нь амьдралын эх булгаа Туулаас хүртэж байгаа бол яг түүнтэй дүйцэхүйц хамгааллыг бий болгох ёстой. Харамсалтай нь суүлийн 20 гаруй жил хатан Туулыг хайр найргүй хүйс тэмтэрсээр голыг амьдруулагч амьд организм, тэр дундаа усны амьтад мөхлийн ирмэгт иржээ.

Туул голын эрэг дээр Улаанбаатарчуудын амьдрал өрнөдөг бол усан дотор ч түүнээс дутахааргүй амьдрал бий. 

 Тэнд найман овгийн 16 зүйлийн загастай. Амьдралын хэвшлийн хувьд урсгал усных 76.9 хувь, тогтуун хэсэгт амьдардаг загас 7.7 хувь, голын гүехэн хэсэгт амьдардаг нь 15.5 хувийг эзэлдэг. 

16 зүйлийн загасны 12 нь агнуурын ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл, хүнсэнд хэрэглэх боломжтой гэсэн үг. Харин үлдсэн нуурын варлан, ердийн варлан, сахалт эрээлж, чимхүүр гэсэн дөрвөн зүйл загас бусад зүйл загасны идэш тэжээл болдог. Нэг угээр тэд бүгд өөр өөрийн үүрэгтэй. Нэгнийхээ болон хүний идэш тэжээл болоод зогсохгүй голын цэнгэгийг тодорхойлдог зүйлүүд ч бий. 

Тухайлбал, Монголын загасны хаан гэгддэг тул загас усны орчинд байгаа сул дорой өвчтэй амьтдаар хооллохоос гадна тул загас эрүүл бол түүний амьдрах орчин болох ус нь цэнгэг, усны амьтад нь эрүүл, эко орчин тэнцвэртэй байгааг илэрхийлнэ.

Гэвч гол дагасан хүн амын төвлөрөл, эргийн дагуух барилга байгууламжийн нягтаршил, арьс ширний үйлдвэрүүдийн хаягдал, цэвэрлэх байгууламжийн дутуу цэвэрлэгдсэн ус усны амьтдын амьдралын хэв шинжид сөргөөр нөлөөлөх болов. Судлаачдын дүгнэснээр Туулын дөрвөн зүйлийн загасны амьдрах орчин доройтолд орсон, 10 зүйл хулгайн агнуурт их хэмжээгээр өртсөнөөс тоо толгой нь эрс цөөрчээ.

Үүнээс үндэслээд нийт загасны 8.3 хувь нь устаж болзошгүй, 8.3 хувь нь эмзэг, 16.6 хувь нь ховордож болзошгүй ангилалд оржээ. Бүр тодруулбал цэнгэг усны хаан гэгддэг тул загас бүрэн устаж байгааг байгаль орчны мэргэжилтнүүд халаглан ярилаа.

Туул голын бохирдолтой холбоотой олон төсөл хөтөлбөр манай улсад хэрэгжсэн байдаг. Гэвч тэдгээрээс усны бохирдол нь амьтдын аймагт хэрхэн нөлөөлж байгаа, байгаль орчинд хэр хэмжээний хохирол учруулж байгааг дагнаж судалсан тохиолдол өнөөг хүртэл байдаггүй аж. 

Харин Гео экологийн хүрээлэнгийн доктор Б.Мэндсайхан “Туул голын эко системийн үйлчилгээний үнэ, төлбөр” төслийн хүрээнд Туул голын усны амьтад, загасны эко системийн үйлчилгээний талаар судалгааг анх удаа хийжээ. Тус судалгаанд дурдагдсанаар бол Туул голын агнуурын загасны ховордолд нүүрлэж буй аюулын эхэнд Байгаль хамгаалах олон улсын холбооны улаан дансанд орсон, Монгол орны улаан номд бүртгэгдсэн тул загас устаж болзошгүй ангилалд аль хэдийнэ орчихож.

Б.Мэндсайхан докторын Туул голыг гурван хэсэгт хувааж хийсэн судалгааны явцад алт олборлолт, орчны талхлалт, эргийн бүсийн бургасыг их хэмжээгээр огтолсон, ахуйн болон органик бохирдлын улмаас тул загасны амьдрах орчин доройтож ийнхүү мөхлийн ирмэгт ирснийг онцолжээ. Одоо зөвхөн Туул голын эх Хагийн хар нуур орчимд хэдэн толгой тул үлдсэн, түүнээс доошхи хэсэгт бүрэн устсаныг судлаач тогтоосон байна. Уг нь одоогоос 50 гаруй жилийн өмнө тул элбэг байсан төдийгүй 1940 оны сүүлчээр Зайсангийн гүүр орчмоос 150 см урттай тулыг барьж байсан тухай улсын тэргүүний анчин Л.Дамбадондог агсны аман яриа бий.

Хурдан урсгалтай, харгиа ихтэй голын булан тохой, цүнхээлд зонхилон амьдардаг энэ загас хамгийн дээд махчин загас гэгддэг. Тул загас ийнхүү цөөрснийг доктор Б.Мэндсайхан “Уур амьсгалын дулаарлаас үүдэн нуур, голын ус татарч үржлийн талбай нь багассан, уул уурхайн олборлолт болон бэлчээрийн талхлалтаас үүсэх тунадасжилт, алт олборлолтын явцад ашигласан хүнд металаас үүсэх бохирдлын улмаас амьдрах орчны доройтол, усны бохирдол зэргээс шалтгаалж байна” хэмээн, тайлбарлаж байна.

Одоогийн байгаа ганц баримт, эх үүсвэр болох Б.Мэндсайхан докторын судалгаагаар Туул голын дунд хэсэг буюу Налайх-Улаанбаатар-Заамарын гүүр хүртэлх хэсэг ахуйн болон үйлдвэрлэлийн бохирдолд илүү өртжээ.

Тэрээр энэ тухай “Төв цэвэрлэх байгууламжийн ус Туул голд нийлсэн хэсэгт усны ёроолын шавжнаас зөвхөн цөөн өргөст хорхойн багийн цөөн өргөст хорхой, зөөлөн биетний хүрээний уушиг хэвэл хөлт, дун, хос далавчтаны багийн жингэнүүр ялааны авгалдай тохиолдсон. Нийт дээжин дэх ёроолын амьтдын 80-аас илүү хувийг цөөн өргөст хорхой эзэлж байвал “бохир ус” хэмээн ангилдаг.

Төв цэвэрлэх байгууламжийн ус туул голд нийлсэн хэсгээс авсан дээжинд 80-100 хувийг цөөн өргөст хорхой эзэлж байгаа нь энэ хэсэгт цэнгэг усны индикатор амьтад устаж экологийн тэнцвэрт байдал бүрэн алдагдсан нь харагдаж байна” гэсэн нь анхаарал татав. 

Ийм бохирдлоос болж усны амьтад олноор үхэж байсан тохиолдол бий. 2007 оны зургаадугаар сард Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Биокомбинат орчимд таван зүйлийн 3.2 тонн загас үхсэн юм. Төв цэвэрлэх байгууламжийн хуримтлагдсан бохир усны лагийг цэвэрлээгүйн улмаас усны төвшин багассан үед Туул голын усанд бохирдолт ихэссэнээс болж байгаль экологид 45 сая төгрөгийн хохирол учирсныг мэргэжлийн хүмүүс судлан тогтоожээ.

Төв цэвэрлэх байгууламжийн хувьд ийм ч түүнээс цаашхи Заамар орчмын Туул голын хэсэгт мөн л дээрдэхээргүй нөхцөл байдалд байгаа юм.

Заамарын хөндийд алтны олон арван орд ажиллаж, олон мянган га талбайн хөрс, ургамлан бүрхэвч доройтон Туул голын хөндий шулуунаар 30 км, голыг голдрил дагасан тойруугаар 60 км урт, дунджаар дөрвөн км өргөн, 120 км.кв талбай бүрэн өөрчлөлтөд орж доройтоод байгаа юм. Ялангуяа алт олборлох үйл ажиллагаа голын голдрилын явцыг түргэсгэн угаагдал, эвдрэл эрчимтэй явагдсанаас Туул голын Заамарын усны орчны эко систем бүхэлдээ доройтсон гэнэ.

Ийнхүү Туул гол Улаанбаатараар дайран өнгөрөх үеэс эко системийн хувьд доройтолд орсоор адаг хүртлээ бүрэн цэвэршихгүй байгаа нь нийслэл орчмын бохирдуулагч хүчин зүйлүүд ямар их хор уршигтай байгаа гхаруулсан хэрэг. Улаанбаатараас доошлох тусам цэнгэг усны индикатор болох хулдынхны овгийн тул, зэвгэ загасны тоо цөөрч харин хүчилтөрөгчийн хангамж шаарддаггүй тогтуун усанд амьдрах боломжтой мөрөгийнхний овгийн загасны тоо ихэссэн байна. 

Үүнээс үзэхэд Туул голын дунд ба доод хэсгээр цэнгэг усны загасны тоо толгой, биомасс багасаж тэдгээрийн үржил, идээшлэх газар хүний зүй бус үйл ажиллагааны нөлөөнд автаж хорогдсоор байгааг байгаль орчны мэргэжилтнүүд онцлон тэмдэглэж байна. Бид хатан Туул хэмээн гоё сайхан тодотгол өгөхдөө гол нь биш зөв зохистой арга хэмжээг тууштай авч, шинжлэх ухаанчаар хандах сэтгэл л аль аль талдаа дутагдсаар байна.

Туул гол зөвхөн Улаанбаатарчуудын амьдралыг тэтгээд зогсохгүй олон арван зүйлийн загас жараахай, хөрс ургамлыг тэжээн тэтгэдэг ч хүний буруутай үйл ажиллагаанаас байгаль экологийн доройтолд орж мөхөл рүү аажим аажмаар дөхсөөр байгаа нь харамсалтай.

Хэрэв энэ байдал энэ хэвээр үргэлжилсээр байвал эцэстээ загасны амьдрах орчны тогтвортой байдал алдагдан Туул голын сав газар болон Монгол орны Умард мөсөн далайн ай савын бусад хэсгийн хоорондох холбоо бүрэн тасрахыг байгаль, экологичид анхааруулж байна.

Эх сурвалж: Ikon.mn

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

МОНГОЛ МЭДЭЭ

Хачирхалтай бөгөөд энгийн урт наслах аргууд…

Published

on

By


1.Зурганд инээх
Дараагийн удаа таныг зургаанд инээхийг хүсвэл энэ нь тэдний таныг урт наслуулах зөвлөгөө ч байж мэднэ. WAYNE STATE University (ВАЙНЭ мужийн их сургууль) ийн хийсэн мэргэжлийн бэйсболлын тамирчид ийн зурагчны судалгаагаар үзэхэд зурагт илүү том инээсэн нь илүү урт амьдарсан байна. Энэ нь инээд нь сэтгэл санаа бөгөөд бие махбодод инээд сайныг харуулж байна.

2.бага зэрэг илүүдэл жинтэй байх
Муу хооллолт таргалалт нь эрүүл мэндэд муу ч бага зэрэг илүүдэл жинтэй байх нь хэдэн нас нэмэж болно гэсэн судалгаа байв. Тэгэхдээ эмчийн зөвлөснөөр энгийн жинтэй хүмүүс илүү наслах гэж жин нэмэх шаардлага байхгүй гэжээ

3.Ном унших
Yale ийн олон нийтийн эрүүл мэндийн их сургуулийн судалгаагаар өдөрт багадаа 30минут ном уншдаг хүн уншдаггүй хүнээс бараг л 2 жил (23 сар) урт насалдаг гэдгийг нотолжээ .Эцэст нь та амьдралын эрүүл хэв маягтай байхад та урт наслах боломжтой юм шүү

Continue Reading

МОНГОЛ МЭДЭЭ

Төрийн соёрхолт дуучин Д.Болдыг э.рэн сурвалжилж байна

Published

on

By

Төрийн соёрхолт дуучин Д.Болдыг сураггүй алга болсон талаарх мэдээлэл өчигдөр гарсан. Олон хүн юу болсныг гайхсан билээ.Цагдаагийн ерөнхий газрын цахим хаяг сураггүй алга болсон хүмүүсийн мэдээллийг байршуулдаг хэсэгт түүний мэдээллийг оруулсан байжээ.

Тэгвэл уг мэдээллийн мөрөөр дуучин Болдтой холбогдоход тэрээр өөрөө“Сураггүй болсон гээд биччихсэн байсан. Тийм юм байхгүй шүү дээ. Утас нээлттэй, бүх юм байгаа . Ямар ч асуудал байхгүй гээд өргөдлөө бичээд өгсөн. Цахим хаягаасаамэдээллээ хассан байна лээ

Сураггүй алга болсон гэх мэдээллийн дагуу хүмүүс янз бүрийн худал мэдээллийг цахим орчинд түгээж байна. Эмэгтэй хүн зодсон ч гэж байх шиг. Тийм асуудал байхгүй ээ. Худлаа мэдээлэл тарааж байгаа хүмүүсийг бүртгээд гомдол гаргана” гэж хариулсан байна

Энэ талаар өнөөдөр өглөө ЦЕГ-аас мэдээлэл өгсөн юм. ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “Дуучин Д.Болдын тухай Хан-Уул дүүргээс шүүхээс иргэний журмаар нэхэмжлэлтэй эрэн сурвалжлах ажиллагааг цагдаагийн байгууллагад даалгасан. Журмын дагуу шүүхээс тухайн иргэн оршин суугаа хаягтаа байхгүй тохиолдолд эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулдаг. Эрэн сурвалжлагдаж байгаа хүн болгоны дата мэдээлэл ЦЕГ-ын цахим сүлжээнд байршдаг. Эрэн сурвалжлах ажлыг улсын хэмжээнд өргөн хэмжээтэй зохион байгуулдаг. Энэ асуудалтай холбогдуулан дуучин Д.Болд цагдаагийн байгууллагад ирж уулзсанаар эрэн сурвалжлах ажиллагааг дуусгавар болгосон” хэмээсэн байна.

Continue Reading

МОНГОЛ МЭДЭЭ

Lee Kwang Soo Lee Sun Bin нар хамт амьдрах уу?

Published

on

By


Lee Kwang Soo Lee Sun Bin нар анх 2018 оны 12 сард үеэрхэлээ олон нийтэд ил болгож байсан бол тэд үерхээд аль хэдийн 4 жил болжээ. Тэгвэл саяхан Lee Sun Bin “Fantasy House” гэх реалити нэвтрүүлэгт оролцсон бөгөөд энэхүү нэвтрүүлэг нь оролцогчид өөрсдийн мөрөөдлийн байшинд амьдардаг Солонгос дахь анхны ‘орон сууцны чек’ нэвтрүүлэг юм. Нэвтрүүлэгийн үеэр хөтлөгч Lee Sun Bin-ийг“Өнөөдрийн зочин маань өөрт нь үнэтэй(эрхэм) хүнтэй хамт амьдрах байшин хайж байгаа гэж сонссон” гэхэд бусад оролцогчид“Хэн бол?”

“Арай хамт амьдрах хүн чинь өндөр үү?” гэж асуухад
Lee Sun Bin “Өндөр хүн ч гэсэн байгаа” гэж хариулан инээжээ. Учир нь Lee Kwang Soo-ийн өндөр 192см билээ. Үүнээс үүдэн фэнүүд нь “хамт амьдарч байгаа, эсвэл хамт амьдрах гэж байна” гэх мэтээр ярих болжээ. Удахгүй хуримын сураг дуулдаж магадгүй бололтой шүү…

Continue Reading

Хамгийн их уншилттай

Copyright © 2020 Unuudur.XYZ. All Rights Reserved.

error: Content is protected !!