Connect with us

ТЕХНОЛОГИ

Үл Таних Нисдэг Биет байдаг эсэх талаар

Published

on

АНУ-ын засгийн газар харь гаригийн 30 метр хэмжээтэй том хөлөг онгоцыг олон нийтээс  нууцалсарр байна гэж үл таних нисдэг биет судлаач  Скотт Уоринг мэдэгджээ. Тэрээр удаан хугацааны турш судалгаа шинжилгээ хийж, мөрдлөг явуулсаны эцэст Невада муж улс дахь Америкийн цэргийн онцгой нууцлагдмал объект болох “51-р бүс”-ийн ойролцоо “S4” хэсэгт харь гаригийн хөлөг онгоцыг нууцалж байна гэж үзсэн байна.

Америк судлаач 2010 оноос хойш Google Maps-ийн тусламжтайгаар  судалгаа явуулж ирсэн бөгөөд овор хэмжээгээрээ 30 метр өргөн хөлөг онгоцыг тусгай дулаан тохируулсан ангарт хадгалаж байгаа, цэргийнхэн уг хөлөг онгоцыг одоогоор нисгэхгүй байх боломжгүй гэж мэдээлжээ. Үүний хамт Уоринг хөлөг онгоцыг “Оддын дайн” кинонд гардаг “Мянган настай шонхор” нэртэй хөлөг онгоцтой дүрс хэлбэрээрээ адилхан гэснийг Daily Mail онцолжээ.

Сонирхолтой нь АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдөж буй Хиллари Клинтон хэрвээ түүнийг сонгосон нөхцөлд америкчуудад үл таних нисдэг биетийн нууцыг дэлгэнэ гэж амлаад байгаа билээ. Хиллари Клинтоны сонгуулийн өмнөх штабын тэргүүн Жон Подест, түүнийг олон нийт үл таних нисдэг биетийн тухай үнэнийг мэдэх ёстой гэж үзэж байгаа тухай өмнө нь мэдэгдэж байсан билээ. Шинжээчид харин түүнийг төрийн нарийн бичгийн дарга байхдаа энэ мэт баримт мэдээлийг дэлгэж байхгүй яасан юм бол гэсэн асуулт тавьж байгаа аж. Америкийн хэвлэл мэдээллүүд тэмдэглэж байгаагаар, ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх сунгаа улам бүр хурцдаж, харь гарагийн нисдэг биетэд хүртэл тулаад байгаа нь энэ гэнэ.

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

МОНГОЛ МЭДЭЭ

Эмнэлгийн чухал хэрэгцээг түгжрэлгүй хүргэдэг болно.

Published

on

By

Газраас 500 метрийн өндөрт нисэх боломжтой. Дээд хурд нь 56 км/цаг.
Яаралтай үед ГССҮТ рүү 3-5 минутад нисэж, цус, цусан бүтээгдэхүүнийг хүргэх боломжтой Дрон бүтээжээ.

“Карбон Композитс” компанийн инженер Б.Цэнд-Очир, Энэ дрон нь гар утасны 4G сүлжээг ашиглан нисдэг. 3-5 кг ашигтай ачааг авч, 60 минутын турш нисэх боломжтой. Суурин компьютер, нөтбүүкээс дроныг удирдах боломжтой. Дроны эх биеийн карбон хэсгүүдийг Монголд хийсэн. Харин удирдлага, мотор зэрэг цахилгаан хэрэгслүүдийг гаднаас худалдаж авч, угсарсан.

Continue Reading

МОНГОЛ МЭДЭЭ

Дуучин ХИШИГДАЛАЙ СТА БОЛЖЭЭ..

Published

on

By

Universe best songs наадмын шилдэг 25д шалгаран Уралын гараагаа эхэлсэн тэрээр Монголын эрэлттэй цөөхөн эмэгтэй дуучдын нэг яах аргагүй мөн юм. Хэд хэдэн кинонд хүртэл тоглож амжсан.

Өдрөөс өдөрт үзэсгэлэнтэй болж буй дуучин маань Соёлын тэргүүний ажилтай цол тэмдгээр энгэрээ мялаажээ. Энэ баяраа заяа билгээ багийнхантайгаа тэмдэглэжээ.

Түүнд өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөе.

Continue Reading

ТЕХНОЛОГИ

Безос 3 тэрбум доллараар үнэлэгдэх хувьцаагаа борлуулжээ

Published

on

By

Амазон компаний эзэн Джефф Безос энэ долоо хоногт 3.1 тэрбум доллараар үнэлэгдэх компанийхаа хувьцааг зарсан тухай өгүүлжээ.

Энэ оны эхээр Безос 4.1 тэрбум долларын хувьцаагаа зарсан байдаг. Энэ долоо хоногт борлуулсан хувьцаатайгаа нийлээд тэрбээр 2020 онд 7.2 тэрбум долларын хувьцаагаа зарсан гэсэн үг юм. Тэр одоо 54 сая хувьцаа эзэмшдэг бөгөөд зах зээлийн үнэлгээгээр 170 тэрбум доллар буюу Дэлхийн хамгийн баян хүн хэвээр байгаа юм.

Харьцуулах аваас Безос 2019 онд 2.8 тэрбум долларын хувьцаа зарсан ба өмнө нь сансрын аялал жуулчлалын Blue Origin компаниа санхүүжүүлэхийн тулд 1 тэрбум долларын хувьцаагаа зарах тухай дурьдаж байжээ.

Амазон компаний төлөөлөгчдийн зүгээс уг хувьцааны наймааны талаар мэдээлэл өгөхөөс татгалзсан байна.

Долоо хоногийн өмнө Безос болон Фэйсбүүкийн Марк Цукеберг, Apple-ийн Тим Күүк, Google-ийн Пичай нар Төлөөлөгчдийн танхимын дэд байнгын хороонд мэдүүлэг өгсөн байдаг.

Continue Reading

Хамгийн их уншилттай

Copyright © 2020 Unuudur.XYZ. All Rights Reserved.

error: Content is protected !!