Connect with us

МОНГОЛ МЭДЭЭ

Та ядаргаанд орсон уу? Үүнийгээ хэрхэн мэдэх вэ?

Published

on

ШУГТЭ-ийн мэдрэлийн эмч Т.Баасандорж: Ядаргааг эм тариагаар тайлдаггүй гэж хэллээ.

Архаг ядаргаанд орсноо хэрхэн мэдэж болох вэ? Ер болох уу?Мэдрэл сульдал гэдэг нь олон шинж тэмдгээр илэрдэг юм. Жишээ нь: нойргүйтэх, юм их мартах, аливаа зүйлд амархан бухимдах, уур уцаартай болох, анхаарал буурах,  ядрах гэх зэрэг олон шинж тэмдгээр илэрч болно. Эдгээр нь нойргүй удаан хугацаагаар явах, дасгал хөдөлгөөн дутагдах, ажлын ачаалал зэрэг амьдралын маш буруу хэв маягаас үүдэлтэй байдаг юм шүү.
-Ядаргаанд орохгүй байж болох уу? Яаж урьдчилан сэргийлэх вэ?

Архаг ядаргаа гэдэг нь таний амьдрал буруу хэв маягтай байгаагийн шинж. Тиймээс нэн түрүүнд амьдралын буруу хэвшлээ зөв болгох нь чухал. Гэхдээ хувь хүнээс хамаарсан онцлогууд олон бий. Ер нь бол өөрийгөө танин мэдэх нь чухал гэсэн үг. Дасгал хөдлгөөн хийх, хоолондоо анхаарах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх зэрэг. Тус зүйлсийг стресс менежмент гэж үздэг.  

Сүүлийн үед ухаалаг утасны хэрэглээнээс болж хүүхдийн ядаргаа ихсэж байна. Хүүхдэд ядаргаа хэрхэн илэрдэг вэ?_Гар утасны хэрэглээ нэмэгдсэнээр дэлгэцийн донтох эмгэг сүүлийн үед ихсэж байгаа. Үүнээс улбаатайгаар хамгийн түрүүнд харааны бэрхшээл бий болно. Мөн нүдээ байнга  анивчих шинж илэрнэ. Энэ нь нүдний ядаргаанд орж байна гэсэн үг юм шүү. Сургуульд хичээл 40 минутын зайтай орж 5-10 мин завсарладаг нь хүүхдийн харааг хэт ачаалалд оруулахгүйгээр холын юмсыг харж дасгал хийх боломжийг бүрдүүлж байгаа. Гэтэл хүүхдүүд гар утсыг 40 минутаас илүү үзэж байгаа нь тун харамсалтай. Хүүхдийн буруу биш л дээ эцэг, эхчүүдийн мэдлэггүй анхааралгүй байдал.Хүмүүс ядаргаагаа тайлж байна гэж дусал хийлгэж, магни уудаг. Тэдгээр нт хэр үр дүнтэй вэ? Эм тариагаар хэзээ ч ядаргааг тайлдаггүй. Ажил амралт,амьдралын хэв маягаа өөрчлөх нь маш чухал. Эм тариа нь зөвхөн бодисын солилцоог дэмжиж туслах чанартай болохоос үндсэн чанартай байдаггүй юм.  _Нойргүйдэл нь архаг ядаргааны хамгийн том шалтгаан уу?Нойргүйдэл бол архаг неврозын хамгийн тод, томруун шалтгаан юм. Хүмүүс эмээр эмчлэх гэж оролддог. Үнэндээ нойргүйдлийн цаад шалтгаан нь сэтгэл зүйн таагүй асуудал болон ар гэрийн амьдралын сөрөг зүйлсүүд байдаг бөгөөл энэ бүх зүйлсийг эмчлэхгүйгээр хэзээ ч засардаггүй. Эмчилгээ хийлгээд түрхэн зуур намдах ч эргээд сэдрэх аюултай байдаг.

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

МОНГОЛ МЭДЭЭ

Хачирхалтай бөгөөд энгийн урт наслах аргууд…

Published

on

By


1.Зурганд инээх
Дараагийн удаа таныг зургаанд инээхийг хүсвэл энэ нь тэдний таныг урт наслуулах зөвлөгөө ч байж мэднэ. WAYNE STATE University (ВАЙНЭ мужийн их сургууль) ийн хийсэн мэргэжлийн бэйсболлын тамирчид ийн зурагчны судалгаагаар үзэхэд зурагт илүү том инээсэн нь илүү урт амьдарсан байна. Энэ нь инээд нь сэтгэл санаа бөгөөд бие махбодод инээд сайныг харуулж байна.

2.бага зэрэг илүүдэл жинтэй байх
Муу хооллолт таргалалт нь эрүүл мэндэд муу ч бага зэрэг илүүдэл жинтэй байх нь хэдэн нас нэмэж болно гэсэн судалгаа байв. Тэгэхдээ эмчийн зөвлөснөөр энгийн жинтэй хүмүүс илүү наслах гэж жин нэмэх шаардлага байхгүй гэжээ

3.Ном унших
Yale ийн олон нийтийн эрүүл мэндийн их сургуулийн судалгаагаар өдөрт багадаа 30минут ном уншдаг хүн уншдаггүй хүнээс бараг л 2 жил (23 сар) урт насалдаг гэдгийг нотолжээ .Эцэст нь та амьдралын эрүүл хэв маягтай байхад та урт наслах боломжтой юм шүү

Continue Reading

МОНГОЛ МЭДЭЭ

Төрийн соёрхолт дуучин Д.Болдыг э.рэн сурвалжилж байна

Published

on

By

Төрийн соёрхолт дуучин Д.Болдыг сураггүй алга болсон талаарх мэдээлэл өчигдөр гарсан. Олон хүн юу болсныг гайхсан билээ.Цагдаагийн ерөнхий газрын цахим хаяг сураггүй алга болсон хүмүүсийн мэдээллийг байршуулдаг хэсэгт түүний мэдээллийг оруулсан байжээ.

Тэгвэл уг мэдээллийн мөрөөр дуучин Болдтой холбогдоход тэрээр өөрөө“Сураггүй болсон гээд биччихсэн байсан. Тийм юм байхгүй шүү дээ. Утас нээлттэй, бүх юм байгаа . Ямар ч асуудал байхгүй гээд өргөдлөө бичээд өгсөн. Цахим хаягаасаамэдээллээ хассан байна лээ

Сураггүй алга болсон гэх мэдээллийн дагуу хүмүүс янз бүрийн худал мэдээллийг цахим орчинд түгээж байна. Эмэгтэй хүн зодсон ч гэж байх шиг. Тийм асуудал байхгүй ээ. Худлаа мэдээлэл тарааж байгаа хүмүүсийг бүртгээд гомдол гаргана” гэж хариулсан байна

Энэ талаар өнөөдөр өглөө ЦЕГ-аас мэдээлэл өгсөн юм. ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “Дуучин Д.Болдын тухай Хан-Уул дүүргээс шүүхээс иргэний журмаар нэхэмжлэлтэй эрэн сурвалжлах ажиллагааг цагдаагийн байгууллагад даалгасан. Журмын дагуу шүүхээс тухайн иргэн оршин суугаа хаягтаа байхгүй тохиолдолд эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулдаг. Эрэн сурвалжлагдаж байгаа хүн болгоны дата мэдээлэл ЦЕГ-ын цахим сүлжээнд байршдаг. Эрэн сурвалжлах ажлыг улсын хэмжээнд өргөн хэмжээтэй зохион байгуулдаг. Энэ асуудалтай холбогдуулан дуучин Д.Болд цагдаагийн байгууллагад ирж уулзсанаар эрэн сурвалжлах ажиллагааг дуусгавар болгосон” хэмээсэн байна.

Continue Reading

МОНГОЛ МЭДЭЭ

Lee Kwang Soo Lee Sun Bin нар хамт амьдрах уу?

Published

on

By


Lee Kwang Soo Lee Sun Bin нар анх 2018 оны 12 сард үеэрхэлээ олон нийтэд ил болгож байсан бол тэд үерхээд аль хэдийн 4 жил болжээ. Тэгвэл саяхан Lee Sun Bin “Fantasy House” гэх реалити нэвтрүүлэгт оролцсон бөгөөд энэхүү нэвтрүүлэг нь оролцогчид өөрсдийн мөрөөдлийн байшинд амьдардаг Солонгос дахь анхны ‘орон сууцны чек’ нэвтрүүлэг юм. Нэвтрүүлэгийн үеэр хөтлөгч Lee Sun Bin-ийг“Өнөөдрийн зочин маань өөрт нь үнэтэй(эрхэм) хүнтэй хамт амьдрах байшин хайж байгаа гэж сонссон” гэхэд бусад оролцогчид“Хэн бол?”

“Арай хамт амьдрах хүн чинь өндөр үү?” гэж асуухад
Lee Sun Bin “Өндөр хүн ч гэсэн байгаа” гэж хариулан инээжээ. Учир нь Lee Kwang Soo-ийн өндөр 192см билээ. Үүнээс үүдэн фэнүүд нь “хамт амьдарч байгаа, эсвэл хамт амьдрах гэж байна” гэх мэтээр ярих болжээ. Удахгүй хуримын сураг дуулдаж магадгүй бололтой шүү…

Continue Reading

Хамгийн их уншилттай

Copyright © 2020 Unuudur.XYZ. All Rights Reserved.

error: Content is protected !!