Connect with us

ЗӨВЛӨГӨӨ

Сайхан үг хүнийг ажил амьдралын замаа зөв сонгож, өсөн дэвжихэд тус дэм болдог

Published

on

Үг гэдэг их хүчтэй. Хүүхдийг шаргуу дайчин болгодог үгийн хүмүүжлийн үнэ цэнийг өндөрт тавьсаар иржээ. Сайхан үг хүнийг ажил амьдралын замаа зөв сонгож, өсөн дэвжихэд тус дэм болдог бол, бодлогогүй хэлсэн болчимгүй үг нөхрийн санаа сэтгэлд хар толбо үлдээдэг болохыг харгалзан монголчууд сайн үгийг эмтэй, муу үгийг сумтай зүйрлэдэг. Тухайлбал:
“Үг хатуу боловч амьдралд тустай,Эм гашуун боловч аминд тустай”
“Инээсэн бүхэн нөхөр биш,Уурласан бүхэн дайсан биш”
“Эргүү магтуулах дуртай,Илжиг ачуулах дуртай” гэх мэт. Иймээс “Магтлаа гэж бүү баяс, мууллаа гэж бүү гунь” гэж хүүхэддээ сурган тэдний дэргэд өөрсдийг нь магтдаггүй, хатуу гараар биш, хатуу үгээр сургадаг.Үгийг ухааран ойлгож чадах хүнд тодорхой эзэнтэй, улигдахгүй зөв хэлж сургахыг аргачлан заадаг байна.Жишээ нь: “хэлэх үгийг эзэнд нь, тавих морийг ижилд нь”, “Үг давтвал билэг, Ном давтвал билэг”, “Үг мэдэхгүй хүнд хэлсэн үг, Үнсэнд хаясан сувд хоёр яг адил” гэж сургадаг.Энэ нь ямар нөхцөлд, ямар хүнд юу гэж хэлэх вэ? гэхчилэн оюун ухаанаараа бодон тунгааж, үгээ дүгнэн цэгнэж, ямар ч хүнтэй зөв үгээр харьцаж сурахад чиглүүлэн хүмүүжүүлдэг байжээ.

Үсэг бичиг бий болоогүй байсан эрт дээр үеэс эдүгээ үед хүрч иртэл Монголчууд үндэстнийхээ эрхэм нандин заншил суртлыг уламжилж баримтлахын төлөө үе улиран хүүхэд багачуудын нас, сэтгэц, ой тогтоолтын онцлог, чадварт тохирсон, авсаархан ил тайлбарт сургаал үгс ба далд утгат сургаал үгсийг санаачлан зохиож хүүхдийг хэлд, хөлд орж, ярих, гүйхээс ахуй ертөнцтэй танилцаж, амьдралын замд орох хүртэл хүн болгон хүмүүжүүлэхэд хэрэгсэл болгож ирсэн түүхтэй.Сургаал үгс нь гүн гүнзгий, өргөн дэлгэр агуулгатай, хүүхдийг аргадахаас эхлээд анхааруулах, айлгах утга санааг багтаана. Хүүхдийн мэдээ орохыг дагалдан сургах үг, өгүүлбэр нь агуулгын хувьд аяндаа гүнзгийрч байдаг.

Хүүхдийн эцэг, эхдээ хамгаас хайртай байдаг онцлогийг үндэслэж айлгах, Жишээлбэл: Хуруугаа бүү үмх ээж чинь үхнэ” “Нусаа бүү ид, мартамхай болно” Хүний өөдөөс бүү нулим, амны хишгээ хүнд өгнө” гэх зэргээр ариун цэвэрч, ёсонд сургах зүг хөтөлж байснаа аажмаар далд утгат дан үгсийн сургаал олширч, хүүхдийн сэтгэхүйг дээшлүүлэх сэтгэн бодох чадварыг нь сайжруулж байдаг. Жишээлбэл: “Идэхээ бүү чамла”, “Өвсийг бүү зангид” “Ачийг бүү март” “Өглөө бүү оройт” гэх ба “Өглөөний сайхныг сайханд бүү бод” “Өсөхийн жаргалыг жаргалд бүү бод” гэхчилэн амьдралын замд жолоодон хөтөлж оруулсан байдаг.Хүүхэд багачуудын тухай сургаал үгс нь аль нэгэн талаар Монгол үндэстний оршин тогтнолтой салшгүй амьд харьцаа холбоотой.Ариун нандин сургаалыг хүлээн авч шингээсэн хүүхэд багачууд бага наснаасаа томоотой өсөн бойжиж, эцэг эх, нутаг усныханыхаа хүрээллийг олдог. Одоо ч гэсэн монголчуудын гэрийн сургаал үгс нь сургуулийн өмнөх насны хүүхдэд сургаал болж, сургуульд суусны хойно ч тэр, насны зэрэгт хүрч, ажил амьдралын замд орсны дараа ч тэр, “Зуу хүрэвч журам ёсыг дагана” гэдэгчилэн хүн болж төрөөд өтөлтөл нь сургаал болсоор байдаг билээ.Давуулал, зүйрлэл, тонгоруулал зэрэг сургаал үгсийг тун эвлэг хэрэглэдэг учраас монгол үндэстний багачууд хүүхдийг багаас нь цэцэн сэргэлэн, дууч, шүлэгч авъяастай болгон хүмүүжүүлдэг байна.

Монголчуудын хүүхэд багачуудад хэлэх сургаал үгс нь урт удаан түүхэн суурьтай болохоор нийгмийн анги давхарга, тухайн цаг үед улиран хувирч байсан нийгэм, төрд үйлчилж байдаг боловч хүмүүнлэг үзлийн сургаал нь голлох байраа ерөөс алдаагүй өнөөг хүрч иржээ.Монголчуудын гэрийн сургаал үгс нь урт удаан хугацааны түүхэн цаг үеийг туулж, бусад ямарваа зүйлээр орлуулж болшгүй эрхэм үүргээ биелүүлж байснаар барахгүй нийгмийн дэвшлийг дагаж урагш хөгжсөөр ирсэн байна. Өвгөдийн үгээс иш татаж, үлгэр, домгоор дүрслэн сургах явдал нь эртний Монголчуудын сурган хүмүүжүүлэх үндсэн арга хэлбэр болж байв. Үлгэр, домогт сурган хүмүүжүүлэх утга шингэж, үнэн дүрээр дамжуулан санаагаа илтгэх нь хүүхдийг хүмүүжүүлэх, сургах нөлөө их.Монголчуудын хүүхэд багачуудын гэрийн сургаал үгэнд үндэстний зан заншил, түүний онцлог агуулагдаж, гэр бүлийн хүмүүжлийн талаарх түүхэн судалгаанд үнэ цэнэ бүхий эх сурвалж болоод зогсохгүй залуу эцэг эхчүүдээс үр хүүхдээ хүмүүжүүлэх сайн гарын авлага болдог.

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

ЗӨВЛӨГӨӨ

Хамгийн шударга 3 орд

Published

on

By

Худлаа ярьж үзээгүй хүн гэж байдгүй байх гэхдээ энэ ордонд төрсөн хүмүүс ухамсартай болсон үедээ худлаа ярьдаггүй худлаа ярьдаг хүнд үнэн голоосоо дургүй.

Үхэр
Энэ ордны хүмүүс муу үр дагаварт дүргүй учир худлаа ярж гарах үр дагаврыг бодож худлаа ярьдаггүй. Мөн юу хэлэх вэ гэж бодох нь залхуутай санагддаг. Тэд нэг л зүйл дээр худлаа ярина тэр бол бүтэлгүй хайр дурлалын тухайгаа.

Хонь
Хонины ордны хүмүүс шударга байдлыг нэгт тавьдаг. Шударга бус ялалт хожигдож буй мэт санагдана. Тэд юунаас ч айж эмээхгүй хэнд ч хамаагүй хэлье гэснээ хэлнэ.

Нум
Тэд хамгийн шударга орд гэж хэлэхэд буруудах зүйл байхгүй билээ. Шударга байр суурь энэ тэдний давуу тал юм.

Гэхдээ тэд үнэнийг хэлэхдээ хэн нэгний сэтгэлийг шархлуулах болно. Энэ 3 ордны хүмүүст та ямар ч үед итгэж болно.

Continue Reading

ЗӨВЛӨГӨӨ

Дасгал хийхээс өмнө хийж болохгүй зүйлс…

Published

on

By


Дасгал хийхдээ өлссөн байх

Өлссөн дасгал хийх нь түлшгүй машин барихтай ижил юм. Хоосон ходоодтой дасгал хиивэл калори шатах нь багасдаг гэхдээ юм идэлгүйгээр дасгал хийж болохгүй гээд их идэж мөн болохгүй тэгвэл ходоод цочирдож бөөлжих аюултай байдаг 5-20 минутын өмнө хөнгөн хооллох хэрэгтэй.

Хэт их ус уух

Дасгал хийхдээ гэдсээ усаар дүүргэвэл толгой эргэж, дотор муухайрч, усаар бөөлждөг. Дасгалын өмнө 300-500 гр ус уухад хангалттай.

Биед эвгүй, бариу хувцас өмсөх.

Та гадаа гарч дасгал хийдэг бол хүйтэн-д зуваан, халуунд хэт нимгэн байж болохгүй. Халуун байхад өөрт чөлөөтэй хослол өмсөх нь тохиромжтой. Хүйтэн д зузаан хувцастай дасгал хийх нь хатгай авч болох юм.

Халаалт хийхгүй дасгал хийх

Халаалт хийлгүй дасгал хийх нь олон төрлийн хуграл бэртэл авч болно.Жишээ нь : булчин тасрах,Нуруу хугарах,Яс хугарах гэх мэт. Удаан хугацаагаар хэвтэж эсвэл сууж байгаад дасгал хийх

Удаан хугацаагаар сууж хэвтэж байгаад босоход толгой цочирдож толгой эргэдэг толгой эргэж байхад дасгал эхлүүлбэл муужирч унах, бөөлжих, хийж чадахгүй байх бүүр цаашлаад ухаан алдаж болно.

Continue Reading

ЗӨВЛӨГӨӨ

Батгатай болоход нөлөөлдөг санаанд оромгүй хүчин зүйлс

Published

on

By

Будаг арилгах салфетка ашиглах

Будаг арилгахад ашигладаг салфетка нь спирт, үнэртний найрлагатай байдаг тул арьсан дээр бохирдол үлдээж үүсгэж байдаг тэр нь нүх үрчлээ батга гарахад нөлөөлдөг.

Муу, арьсандаа тохироогүй нарны тос хэрэглэх

Арьсандаа тохироогүй тос нь үрчлээ, хар батга, толбо үүсгэдэг. Учир хамгаалалт бүхий чийгшүүлэгч хэрэглэх нь зөв юм.

Нүдний шил бохир байх

Нүдний шил зүүдэг бол та өдөрт дор хаяж нэг удаа хүрээгээ цэвэрлэх ёстой. Энэ нь нүдний хүрээнд үрчлээ үүсгэдэг. Мөн шил чинь хэт бариу бол таны гуужсан арьсыг арьсны нүхрүү чихэх аюултай.

Олон удаа нүүрээ угаах

  Тослогийн эсрэг бүтээгдэхүүн хэрэглэснээр арьс хуурайшин тослогийн булчирхай хэт их ажиллаж батга үүсдэг.

Усанд орж байхдаа нүүрээ угаах

Шүршүүрт орохдоо бидний олонх нь нүүрээ угаадаг. Усанд халуун усаар биеээ угаадаг учир  нүүрний арьсыг гэмтээж үрэвсэл үүсгэх магадлалтай . Арьсны тослогийн хэмжээг алдагдуулж хуурайшилт үүсгэдэг.

Дасгал хийж хөлрсний дараа нүүрээ угаахгүй байх

Хөлс нь олон мянган нянгийг агуулдаг тул нян үржиж бохирдол үүсгэж мэдээж батга толбо мөн эмзэг болгоно.8

Continue Reading

Хамгийн их уншилттай

Copyright © 2020 Unuudur.XYZ. All Rights Reserved.

error: Content is protected !!