Connect with us

ДЭЛХИЙ ДАХИНД

Найз залуу түрээслэж авах уу ???

Published

on

Хятадад найз залуу түрээслэж болдог уу?
Хятадын худалдааны төвд анх найз залуу хуваалцах үйлчилгээ эхэлжээ . Энэ нь эдийн засагтйн хувьд ухаалаг санаа байв хайрцаг мэт иайзан дээр хослол өмссөн зөлуучууд хажуудаа

QR code той түүгээр мөнгөө төлдөг бөгөөд цүнхийг нь барих зуран авах цуг дэлгүүр хэсэх гэх мэт үйлчилгээ үзүүлж ганцаардалыг багасгаж эсвэл илүү аюулгүй дэлгүүр хэсэхэд тусалдаг байна энэ нь 30 минут 3 уень гэх мэт янз бүрийн үнэтэй байв.

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

ДЭЛХИЙ ДАХИНД

Инстаграмын Алдартнууд нэг постыг хэдэн төгрөгөөр хийдэг вэ???

Published

on

By

1.Инстаграм хуудсандаа 234 сая дагагчтай Дуэйн Скала Жонсоноор сурталчилгаа хийлгэхийг хүссэн газар нэг постны төлөө 1 сая 1,150,000$ доллар (Монгол мөнгөөр 2 тэрбум 887 гаруй сая төгрөг) төлдөг байна. Энэ үнэлгээрээрээ тэрээр жагсаалтыг тэргүүлж байна.

2.Залуухан ээж 230 сая дагагчтай Кайли Женнер бөгөөд нэг пост нийтлэхэд 986,000$ доллар ( Монгол мөнгөөр 2 тэрбум 800 орчим сая төгрөг)-ын төлбөртэй гэнэ. 

3.Инстаграм хуудсандаа 280 гаруй сая дагагчтай хөлбөмбөгчин Кристиано Рональдо өөрийн хуудсандаа нэг сурталчилгаа хийхэд 889,000$ доллар (Монгол мөнгөөр 2 тэрбум 530 сая төгрөг) олдог байна.

4.Халуухан Ким Кардашиан 220 сая орчим дагагчтай бөгөөд нэг сурталчилгаа хийхдээ 858,000$ доллар (Монгол мөнгөөр тэрбум 440 сая төгрөг)-ын орлого олдог. 

5.Инстаграм сүлжээндээ 230 гаруй сая дагагчтай уран бүтээлч Ариана Гранд 853,000$ доллар (Монгол мөнгөөр 2 тэрбум 420 сая төгрөг)-аар сурталчилгаа хийдэг гэнэ. 

Continue Reading

ДЭЛХИЙ ДАХИНД

Айдас, Жихүүдэс хүргэм харь гаригийн гэмээр төрхтэй аварга загас барьжээ…

Published

on

By

Харийн биетэн гэмээр хачин амьтдын нэг нь Мексикийн эрэг дэх Кабо хэмээх жижМексикийн эргээр загасчилж явсан хэсэг хүмүүс уснаас олдсон ер бусын амьтныг “Цайвар ягаан өнгөтэй, хавдаж хөөсөн мэт биетэй, нялцгай амьтан” гэж тодорхойлжээ. Тэд хурдан гэгч нь хэдэн зураг дарж аваад, амьтныг усанд нь буцаан тавьсан байна. 

Дараа нь авсан зургуудаа биологчид үзүүлэхэд өнөөх ягаан амьтан нь хөөсөн акул болж таарсан аж. Маш ховор тохиолдох энэ төрлийн акулыг альбино гэж тайлбарласан бөгөөд өнгө бүдгэрэх үзэгдлийн шалтгаан нь бие организмын эсэн бүрхүүлд өнгө бүрдүүлдэг меланинд шаардлагатай фермент дутагдсанаас үүддэг гэнэ.Энэхүү аварга загасны шинжлэх ухааны албан ёсны нэршлийг cephaloscyllium ventriosum гэдэг. Мексик загасчдын барьсан хачирхалтай загас 110 см урт байсан аж.

Мэргэжлийнхэн дээрх загасчдыг Scyliorhinidae төрлийн том толгойтой өөр нэгэн зүйлийг нээсэн гэж тайлбарласан байв. Аюулд өртсөн үедээ  энэ төрлийн амьтад толгой, биеэ хөөлгөн томруулж, амиа авардаг байна.Үүний тулд загас U хэлбэртэй болж, сүүл хэсгээрээ ус оруулж гэдсээ дүүргэдэг гэжээ.

Уг акул амандаа 60 орчим шүдтэй боловч тэдгээр нь маш жижиг тул хүнд ямар ч аюул учруулж, гэмтээхгүй. Усны ёроол дахь жижиг загас, цефалопод, хавч хэлбэртнээр хооллодог бөгөөд шөнийн цагаар идэвхжиж, өдөр нь агуйн ховилд нуугддаг байна.Үржихдээ спираль капсул бүхий хоёр өндөг гаргадаг бөгөөд үр хөврөлийн үржлийн хугацаа нь 7-12 сар буюу усны температураас хамаарч харилцан адилгүй гэнэ.

Continue Reading

ДЭЛХИЙ ДАХИНД

Нохой нөхрөөсөө 55САЯ доллар өвлөн авжээ…

Published

on

By

64 настай саятан Роджер Доркас хамгийн сүүлд гэрлэсэн 24-тэй залуухан жүжигчин Уэнди Дитрих гэдэг эхнэртээ амьдралынхаа сүүлийн жилүүдэд таагүй хандах болжээ. Учир нь 55 сая долларын хөрөнгөнд нь болж суусан бүсгүй үх.лийг нь тэсэн ядан хүлээж байгаа нь илт мэдэгдэх болжээ. Гэвч саятанд эхнэрээс нь өөр бас нэгэн хайртай амьтан байсан бөгөөд тэр нь  Максимилиан гэдэг нохой нь байжээ. Ингээд хоёр хайртынхаа нэгийг сонгох хэрэгтэй болход саятан залуу нохойгоо сонгожээ.
Саятан бүх хөрөнгөө эхнэртээ өгөхгүйн тулд нарийн арга сэджээ. Эмч нар ч зүрхний хүнд өвчтэй түүнд багахан хугацаа үлдсэнийг сануулсан тул яаравчилах хэрэгтэй болжээ. Ингээд удтал бодсоны эцэст нохойныхоо нэр дээр банкинд данс нээжээ. Мөн нийгмийн даатгалын дэвтэр нээлгэж холбогдох бүхий л баримт бичгийг бэлтгүүлсэн байна. Ингэснээр нохой нь амьтан боловч бичиг баримтаараа Максимилиан гэдэг иргэн хувь хүн болж хувирчээ. Үүний дараа эхний удаад дөрвөн сая доллар дансанд нь хийжээ. Энэ мэтээр шилжүүлсээр бүх хөрөнгөө нохойныхоо дансанд хийсэн байна.

Удалгүй өвчин нь хүндрэхэд гэрээслэлээ бичиж бүх хөрөнгөө нохойдоо буюу Максимилианд өв залгамжлуулан үлдээгээд залуухан эхнэрдээ ердөө нэгхэн цэнт гэрээслэжээ. Сарын дараа саятан нас баржээ. Оршуулганы дараа гэрээслэлийг нь зарлахад эхнэр нь үнэхээр галзуур.чээ. Гэсэн ч талийгаа.ч саятан эхнэрээ тэнэг шуналтай хэмээн дутуу үнэлж байжээ. Бүсгүй шуналтай ч түүнээс дутахгүй гүйлгээ ухаантай нэгэн байжээ. Тэрээр саятны сайн найз нь Филипп Голдштейн -ы өвөр.т ороод бүхнийг хэлүүлж авчээ. Ингээд нохой нь бичиг баримтаараа 55 сая долларын хөрөнгөтэй Максимилиан гэдэг “хүн” болохыг мэдэж аваад түүнтэй гэрлэжээ.Энэ гэрлэлтийг эсэргүүцэх хүн гарсангүй. Тэгээд ч бичиг баримт нь ном ёсоороо болсон тул залуухан бэлэв.сэн хүүхэн ядах юмгүй эхнэр нь болжээ. Эхнэр нь болсоноор нохойны хууль ёсны асран хамгаалагч гэгдэх болов. Гэрлэснээс хойш тун удалгүй нохой үл мэдэгдэх шалтгаанаар үх.жээ. Ийнхүү Уэнди Дитрих гэдэг эмэгтэй талийгаа.ч “хүн” нөхрийнхөө харамласан бүх мөнгийг нохой “нөхрөөрөө” дамжуулан хууль ёсны дагуу өөрийн болгож авсан байна.

Continue Reading

Хамгийн их уншилттай

Copyright © 2020 Unuudur.XYZ. All Rights Reserved.

error: Content is protected !!