Connect with us

МОНГОЛ МЭДЭЭ

Интернэт од Осоржамаагийн Нас, ээж нь түүнийг чамайг үхчихсэн байсан ч хэн ч чамайг эрж хайхгүй гээд л элдвээр хэлж байжээ

Published

on

Осоржамаа гэдэг хүнийг бүгдээрээ өөр өнцгөөс харах гээд үзье. Тэр яагаад ийм амьдрал туулах болов. Түүний сэтгэлд юу байдаг вэ

Осоржамаагийн нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ? Надад бусдынх шиг олон найз нөхөд байхгүй. Багаасаа ганцаараа өссөн болохоор зожиг болчихсон. Одоо ч гэртээ ганцаараа байдаг учраас хааяа уйдах гээд байдаг юм. Өөрийгөө аль болох завгүй байлгахыг хичээдэг. Гэрээ цэвэрлэнэ. Ойр орчимд амьдардаг ахмадуудын усыг нь зөөж, түлээ түлшийг нь дөхүүлж өгдөг. Нэг өдөр иймэрхүү байдлаар өнгөрдөг. Цахим орчинд нэлээн хугацаа зарцуулдаг.

Сайн байна уу? Осоржамаа гэх хүү сүүлийн үед интернэт ертөнцийн хүн бүрийн анхаарлын төвд байна. Осоржамаа гэж чухамдаа хэн бэ? Би 1994 онд Төв аймгийн Эрдэнэсант сумд төрсөн. Аавыгаа ямар хүн байдгийг нэрийг нь ч мэдэхгүй. Нас барсан л гэж ярьдаг байсан. Ах дүү байхгүй ээ. Намайг төрүүлсэн хүнийг Ичинхорлоо гэдэг. Намайг бага байхад Оюунчимэг гэдэг хүнд өргүүлсэн. Оюунчимэг эгчээр овоглодог. Би цэцэрлэгт явж үзээгүй. Эрдэнэсантын 1-р ангид элсэж ороод 5-р анги хүртлээ суралцаад сургуулиасаа гарсан. Дараа нь хөдөө Төвхөн хийд хавиар айлын мал хариулж амьдарч байгаад Оюунцэцэг эгчийнх Хархорин руу нүүхэд нь араас нь яваад очсон.  Оюунчимэг эгчийн танилууд  Даариймаа, Равдансүрэн нар сургуулийн хүмүүстэй ярилцаж Хархорины 10 жилд оруулсан. Би энэ хүмүүст ёстой баярлаж явдаг. Би 9 жилийн боловсролтой. Бичиг үсэг тайлагдсан. Урлаг, уран зохиол, түүхийн хичээлдээ дуртай байсан.

Чи өмнө нь өгсөн ярилцлагадаа ээж аав нас барсан гэж ярьсан байсан. Зарим хүмүүс харин ээжийг чинь байдаг гэж ярих юм билээ. Намайг 12 орчим настайд айлын хүмүүс өргөмөл гэдгийн хэлсэн ч би хүүхэд байхаасаа л өргөмөл гэдгээ мэддэг байсан. Манай ээж гэж Ичинхорлоо гэдэг хүн бий. Би ухаан орсон хойноо ээж дээр очих бүрд минь яаж амьдрах чинь надад хамаагүй, чамайг үхчихсэн байсан ч хэн ч чамайг эрж хайхгүй гээд л элдвээр хэлж зоддог байсан. Ээжтэй суусан хүнийг сайн хүн гэж би боддог. Архи, тамхи ерөөсөө хэрэглэдэггүй. Харин тэр хүнийг зөөлхөн болохоор ээж заримдаа бүр аашилж зоддог. Тэр ах надтай юм яриад байдаггүй хаяа бага сага мөнгө өгдөг байсан. Айлд өргүүлчихээд яав ийв гэж нэг ч удаа асууж байгаагүйд нь их гомддог. Би хонинд явж байхдаа яагаад намайг айлд өргүүлсэн юм бол доо гэж өөрөөсөө байнга асуудаг байсан. Хожим том болоод үнэхээр хэцүү хүнд байсан болоод л өргүүлсэн байх гэж боддог болсон. Харин дээр ээжийгээ нас барсан гэж ярилцлага өгөөд дараа нь их харамссан. Намайг нэг ч удаа гэж байгаагүй ш дээ гэж бодоод, миний сэтгэлд үхсэнээс ялгаагүй байсан болохоор гомдсондоо тэгээд хэлчихсэн юм. Дараа нь яах гэж тэгэж хэлэв дээ гэж бодож их шаналсан.

Хэзээнээс фэйсбүүк ашиглаж эхэлсэн бэ? Би хөдөө ТВ5-р анх хараад л сурчихсан. Тэгээд судалж байгаад өөрийнхөө амьдралын тухай бичээд хүмүүсээс мөнгө гуйсан. 2 хүн надад мөнгө өгсөн нийлээд хорин мянган төгрөгтэй болоод хот уруу явъя гэж шийдсэн. Жаахан сэргэлэн зан гаргачихсан юм л даа.

Өргөж авсан айлийн хүмүүс хэр ханддаг байсан бэ? Намайг өсгөсөн ганц хүн бол Оюунчимэг эгч. Хувцаслаж, хооллодог байсан. Намайг хотруу явахад хүний газар биеэ хичээж яваарай, зөв яваарай гэж хэлсэн. Надад энэ нь одоо ч гэсэн бодогдож байдаг. Гар дээрээс шорлог зарах нь хууль бус учраас хэд хэдэн удаа баригдсан. Шорлогны л асуудал байдаг болохоос  муу муухай юм хийж яваагүй ээ.

Бидний ярилцаж байсан газар уянгын дуу явахад түүний нүдэнд нь нулимс цийлэгнэв. Хүү цааш ярихдаа… Уянгын дуу явахаар уйлах гээд байдаг юм. Ганцаараа байхдаа уянгын дуу сонсоод уйлдаг. Хэсэгтээ дотор онгойдог. Хөдөө зүдэрч явснаа, гишүү үүрч явж байснаа, ойд төөрснөө, маш их өлсдөг байснаа, нохойд уруулаад уйлж байснаа, хар үүрээр малын баас арилгаж байснаа санадаг. Энэ бүхэн хэнд ч тохиолдож болох ч миний хувьд ээжээ гээд уйлаад очих хүнгүй, хуваалцаж ойлгож дэмжиж, хайрлаж урамшуулах хүнгүй хээр ганцаараа л уйлаад суудаг байсан. Өмгөөлж хамгаалах хүнгүй болохоор зарим хүмүүс дээрэлхэж их зодно.

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

МОНГОЛ МЭДЭЭ

Олны танил Сүүнээ яагаад ингэтлээ уурлуулав…

Published

on

By

Биений сайн мэдэх балетчин Сүүнээ. Түүний бүтэн нэрийг Б.Сүндэръяа гэдэг. Тэрээр нийгэмд болж бүтэхгүй байгаа зүйлийг шууд хэлдэг шулуухан нэгэн юм. Түүнийг хэн нэгэн уурлуулад авжээ.

Тэрээр их л эелдэг нэгэн бололтой. Тэрээр саяхан нэгэн бизнес эхлүүлсэн бөгөөд тун амжилттай байгаа сурагтай.

Тэрээр саяхан өөрийн цахим хуудсанд ийн оруулжээ . Тэрээр ганц хүнийг биш нийтэд нь хэлж байгаа юм.

Энэ шүүмжлэл нь тун үнэн бөгөөд үнэхээр Монголчууд бид соёл сурах хэрэгтэй билээ.

Continue Reading

МОНГОЛ МЭДЭЭ

Өгдөг хүмүүс үргэлж инээмсэглэдэг бол авдаг хүмүүс үргэлж хөмсгөө зангиддаг…

Published

on

By

Өгөхийн хирээр улам өөдөө дэвшилдгийг би мэдсэн.Өгдөг хүмүүс үргэлж инээмсэглэдэг бол авдаг хүмүүс үргэлж хөмсгөө зангиддаг.Хүнд өгч чаддаг хүн хүнийг хайрлаж чаддаг.Өгч чаддаггүй хүний амьдрал улам бүр доройтдог бол өглөгч хүнийг хувь заяа нь ивээдэг юм билээ.

Хариу нэхэхгүй хайрлахыг хамт байхгүй байсан ч сэтгэлдээ нандигнан хайрласан хэвээр байхыг, түүндээ үргэлж сайн сайхныг хүсэж сайн сайхан явж байгаад нь талархан баярлахыг, сэтгэлийг нь зовоохгүй амар амгалан байлгахыг хайр гэх байх…

Өөрөөс тань урвасан хүмүүсрүү эргэж бүү оч. Тэд өөрчлөгддөггүй юм шүү…Өнгөтэй өөдтэй явахад өөрийн байтугай хүний хүн наашлана.Уруудаж бүдэрч явахад хүний байтугай өөрийн хүмүүс цаашлана.

Continue Reading

ЗӨВЛӨГӨӨ

Хамгийн шударга 3 орд

Published

on

By

Худлаа ярьж үзээгүй хүн гэж байдгүй байх гэхдээ энэ ордонд төрсөн хүмүүс ухамсартай болсон үедээ худлаа ярьдаггүй худлаа ярьдаг хүнд үнэн голоосоо дургүй.

Үхэр
Энэ ордны хүмүүс муу үр дагаварт дүргүй учир худлаа ярж гарах үр дагаврыг бодож худлаа ярьдаггүй. Мөн юу хэлэх вэ гэж бодох нь залхуутай санагддаг. Тэд нэг л зүйл дээр худлаа ярина тэр бол бүтэлгүй хайр дурлалын тухайгаа.

Хонь
Хонины ордны хүмүүс шударга байдлыг нэгт тавьдаг. Шударга бус ялалт хожигдож буй мэт санагдана. Тэд юунаас ч айж эмээхгүй хэнд ч хамаагүй хэлье гэснээ хэлнэ.

Нум
Тэд хамгийн шударга орд гэж хэлэхэд буруудах зүйл байхгүй билээ. Шударга байр суурь энэ тэдний давуу тал юм.

Гэхдээ тэд үнэнийг хэлэхдээ хэн нэгний сэтгэлийг шархлуулах болно. Энэ 3 ордны хүмүүст та ямар ч үед итгэж болно.

Continue Reading

Хамгийн их уншилттай

Copyright © 2020 Unuudur.XYZ. All Rights Reserved.

error: Content is protected !!