Connect with us

ДЭЛХИЙ ДАХИНД

Айдас, Жихүүдэс хүргэм харь гаригийн гэмээр төрхтэй аварга загас барьжээ…

Published

on

Харийн биетэн гэмээр хачин амьтдын нэг нь Мексикийн эрэг дэх Кабо хэмээх жижМексикийн эргээр загасчилж явсан хэсэг хүмүүс уснаас олдсон ер бусын амьтныг “Цайвар ягаан өнгөтэй, хавдаж хөөсөн мэт биетэй, нялцгай амьтан” гэж тодорхойлжээ. Тэд хурдан гэгч нь хэдэн зураг дарж аваад, амьтныг усанд нь буцаан тавьсан байна. 

Дараа нь авсан зургуудаа биологчид үзүүлэхэд өнөөх ягаан амьтан нь хөөсөн акул болж таарсан аж. Маш ховор тохиолдох энэ төрлийн акулыг альбино гэж тайлбарласан бөгөөд өнгө бүдгэрэх үзэгдлийн шалтгаан нь бие организмын эсэн бүрхүүлд өнгө бүрдүүлдэг меланинд шаардлагатай фермент дутагдсанаас үүддэг гэнэ.Энэхүү аварга загасны шинжлэх ухааны албан ёсны нэршлийг cephaloscyllium ventriosum гэдэг. Мексик загасчдын барьсан хачирхалтай загас 110 см урт байсан аж.

Мэргэжлийнхэн дээрх загасчдыг Scyliorhinidae төрлийн том толгойтой өөр нэгэн зүйлийг нээсэн гэж тайлбарласан байв. Аюулд өртсөн үедээ  энэ төрлийн амьтад толгой, биеэ хөөлгөн томруулж, амиа авардаг байна.Үүний тулд загас U хэлбэртэй болж, сүүл хэсгээрээ ус оруулж гэдсээ дүүргэдэг гэжээ.

Уг акул амандаа 60 орчим шүдтэй боловч тэдгээр нь маш жижиг тул хүнд ямар ч аюул учруулж, гэмтээхгүй. Усны ёроол дахь жижиг загас, цефалопод, хавч хэлбэртнээр хооллодог бөгөөд шөнийн цагаар идэвхжиж, өдөр нь агуйн ховилд нуугддаг байна.Үржихдээ спираль капсул бүхий хоёр өндөг гаргадаг бөгөөд үр хөврөлийн үржлийн хугацаа нь 7-12 сар буюу усны температураас хамаарч харилцан адилгүй гэнэ.

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

ДЭЛХИЙ ДАХИНД

Инстаграмын Алдартнууд нэг постыг хэдэн төгрөгөөр хийдэг вэ???

Published

on

By

1.Инстаграм хуудсандаа 234 сая дагагчтай Дуэйн Скала Жонсоноор сурталчилгаа хийлгэхийг хүссэн газар нэг постны төлөө 1 сая 1,150,000$ доллар (Монгол мөнгөөр 2 тэрбум 887 гаруй сая төгрөг) төлдөг байна. Энэ үнэлгээрээрээ тэрээр жагсаалтыг тэргүүлж байна.

2.Залуухан ээж 230 сая дагагчтай Кайли Женнер бөгөөд нэг пост нийтлэхэд 986,000$ доллар ( Монгол мөнгөөр 2 тэрбум 800 орчим сая төгрөг)-ын төлбөртэй гэнэ. 

3.Инстаграм хуудсандаа 280 гаруй сая дагагчтай хөлбөмбөгчин Кристиано Рональдо өөрийн хуудсандаа нэг сурталчилгаа хийхэд 889,000$ доллар (Монгол мөнгөөр 2 тэрбум 530 сая төгрөг) олдог байна.

4.Халуухан Ким Кардашиан 220 сая орчим дагагчтай бөгөөд нэг сурталчилгаа хийхдээ 858,000$ доллар (Монгол мөнгөөр тэрбум 440 сая төгрөг)-ын орлого олдог. 

5.Инстаграм сүлжээндээ 230 гаруй сая дагагчтай уран бүтээлч Ариана Гранд 853,000$ доллар (Монгол мөнгөөр 2 тэрбум 420 сая төгрөг)-аар сурталчилгаа хийдэг гэнэ. 

Continue Reading

ДЭЛХИЙ ДАХИНД

Нохой нөхрөөсөө 55САЯ доллар өвлөн авжээ…

Published

on

By

64 настай саятан Роджер Доркас хамгийн сүүлд гэрлэсэн 24-тэй залуухан жүжигчин Уэнди Дитрих гэдэг эхнэртээ амьдралынхаа сүүлийн жилүүдэд таагүй хандах болжээ. Учир нь 55 сая долларын хөрөнгөнд нь болж суусан бүсгүй үх.лийг нь тэсэн ядан хүлээж байгаа нь илт мэдэгдэх болжээ. Гэвч саятанд эхнэрээс нь өөр бас нэгэн хайртай амьтан байсан бөгөөд тэр нь  Максимилиан гэдэг нохой нь байжээ. Ингээд хоёр хайртынхаа нэгийг сонгох хэрэгтэй болход саятан залуу нохойгоо сонгожээ.
Саятан бүх хөрөнгөө эхнэртээ өгөхгүйн тулд нарийн арга сэджээ. Эмч нар ч зүрхний хүнд өвчтэй түүнд багахан хугацаа үлдсэнийг сануулсан тул яаравчилах хэрэгтэй болжээ. Ингээд удтал бодсоны эцэст нохойныхоо нэр дээр банкинд данс нээжээ. Мөн нийгмийн даатгалын дэвтэр нээлгэж холбогдох бүхий л баримт бичгийг бэлтгүүлсэн байна. Ингэснээр нохой нь амьтан боловч бичиг баримтаараа Максимилиан гэдэг иргэн хувь хүн болж хувирчээ. Үүний дараа эхний удаад дөрвөн сая доллар дансанд нь хийжээ. Энэ мэтээр шилжүүлсээр бүх хөрөнгөө нохойныхоо дансанд хийсэн байна.

Удалгүй өвчин нь хүндрэхэд гэрээслэлээ бичиж бүх хөрөнгөө нохойдоо буюу Максимилианд өв залгамжлуулан үлдээгээд залуухан эхнэрдээ ердөө нэгхэн цэнт гэрээслэжээ. Сарын дараа саятан нас баржээ. Оршуулганы дараа гэрээслэлийг нь зарлахад эхнэр нь үнэхээр галзуур.чээ. Гэсэн ч талийгаа.ч саятан эхнэрээ тэнэг шуналтай хэмээн дутуу үнэлж байжээ. Бүсгүй шуналтай ч түүнээс дутахгүй гүйлгээ ухаантай нэгэн байжээ. Тэрээр саятны сайн найз нь Филипп Голдштейн -ы өвөр.т ороод бүхнийг хэлүүлж авчээ. Ингээд нохой нь бичиг баримтаараа 55 сая долларын хөрөнгөтэй Максимилиан гэдэг “хүн” болохыг мэдэж аваад түүнтэй гэрлэжээ.Энэ гэрлэлтийг эсэргүүцэх хүн гарсангүй. Тэгээд ч бичиг баримт нь ном ёсоороо болсон тул залуухан бэлэв.сэн хүүхэн ядах юмгүй эхнэр нь болжээ. Эхнэр нь болсоноор нохойны хууль ёсны асран хамгаалагч гэгдэх болов. Гэрлэснээс хойш тун удалгүй нохой үл мэдэгдэх шалтгаанаар үх.жээ. Ийнхүү Уэнди Дитрих гэдэг эмэгтэй талийгаа.ч “хүн” нөхрийнхөө харамласан бүх мөнгийг нохой “нөхрөөрөө” дамжуулан хууль ёсны дагуу өөрийн болгож авсан байна.

Continue Reading

ДЭЛХИЙ ДАХИНД

МОНГОЛЧУУД ӨР ТАВИХГҮЙГЭЭР 3 ЖИЛИЙН ДАРАА ЯПОН ШИГ МЕТРОТОЙ БОЛНО!

Published

on

By

Энэ жил COVID-19–өөс болж цагаан сарын баярыг цуцалсан ч үүнд харамссан хүн цөөн байна. Арга ч үгүй биз. Нэг жилд нэг монгол өрх дунджаар 550 $-ыг цагаан сар хийхэд зарцуулдаг бөгөөд монголчууд цагаан сар хийхийн тулд нийтдээ 400 сая $ зарцуулдаг аж. Энэ их мөнгөний 80% нь импортын бараанд зарцуулагддаг болохыг эдийн засагчид тооцжээ. Хэрэв монгол өрх бүр 3 жил хэмнэлт гаргавал асар том бүтээн байгуулалт хийж улс орноо хөгжүүлэх төдийгүй өөртөө болон ирээдүйдээ хөрөнгө оруулж, монгол хүн бүр тээврийн компанийн хувьцаа эзэмших боломж 100% байна. Энэ бол метро байгуулах юм.

7 жилийн өмнө Японы ЖАЙКА байгууллагаас иж бүрэн судалгаа хийж, Улаанбаатарт 17 км урт зам бүхий метро байгуулах төсөл танилцуулж байжээ. Япончууд энэ төслийн өртөг нь 1.2 тэрбум $ болно гэх тооцоо харуулсан байдаг. Энэ нь монголчууд цагаан сарыг ердөө 3 жил өнжихөд цуглах мөнгө ажээ. Хэрэв монгол өрх бүр зохион байгуулалтад орж, “хувьцаат компани” байгуулаад, цагаан сард үрдэг мөнгөөрөө хөрөнгө оруулбал, тээврийн гол асуудлаа шийдэх төдийгүй бүгдээрээ хүчирхэг компанийн хувьцаа эзэмшигч болж, ашиг хүртэх болно. Мөн хувьцаагаа зарах, хувьцаа худалдан авах асар том боломжтой болно. Одоо бидэнд зөвхөн зохион байгуулалт, хариуцлага л хэрэгтэй. Болохгүй бол япончуудаар менежмент хийлгэе.

Метро бол жинхэнэ хөгжил юм! Улаанбаатарт япончуудаар метро бариулбал манай хот дэлхий хөгжингүй хотуудын нэг болж, стратегийн хүчирхэг байгууламжтай болно. Японы метро нь замын түгжрэлийг алга болгох төдийгүй, газар доогуур хот бий болж, эдийн засгийн асар их ашиг тусыг өгөх ажээ. Япончуудын судалгаагаар Улаанбаатар метро шугамтай болбол үүнийг дагаад эдийн засагт олон сайн нөлөө үзүүлэх ба тухайлбал замын түгжээ арилснаар хүмүүс хотын хаана ч ажил эрхлэх боломжтой болж, метроны дагуу үйлчилгээ цэцэглэж, метроны зам дагуух үл хөдлөх хөрөнгийн үнэ 10 дахин өсөх аж. Харамсалтай нь метро байгуулах япончуудын өмнөх санал манай идэж уудаг дарга нарт ашиггүй, унацгүй байсан бололтой. Тэгэсхийгээд дарагдсан аж. Дарга нар дарсан юмыг ард түмэн өөрөө хийж яагаад болохгүй гэж. Ингэж чадвал монголчуудын амьдралд асар том өөрчлөлт гарч, бид дэлхийд толгой өөдөө, цээж тэнэгэр явах болно.

Continue Reading

Хамгийн их уншилттай

Copyright © 2020 Unuudur.XYZ. All Rights Reserved.

error: Content is protected !!