Connect with us

МОНГОЛ МЭДЭЭ

Пүрэвсүрэнгийн талаарх таны мэдэхгүй Баримтууд

Published

on

Жүжигчин, Модель, Иогийн багш Пүрэвсүрэнгийн тухай мэдээлэл

Доржийн Пүрэвсүрэн: Хүүхэд нас:1984 онд төрсөн, сэхээтэн гэр бүлийн охин. Хоёрдугаар 40 мянгатад хүүхэд насаа өнгөрүүлсэн. Аав нь Барилгын зургийн институт, ээж нь Мод боловсруулах үйлдвэрт эдийн засагчаар ажиллаж байсан. Дээрээ 2 ах, 2 эгчтэй айлын отгон охин.

Боловсрол:Нийслэлийн 10 жилийн 24 дүгээр дунд сургууль, СУИС-ийг дүүргэн Сингапурт хэлний мэдлэгээ дээшлүүлсэн. Мөн Удирдлагын академид суралцан 2009 онд “Гоёлын даашинз” киноныхоо нээлтийн өдөр дипломоо хамгаалж орой нь киногоо нээж байсан. Жүжигчин, бизнесийн менежер мэргэжилтэй.

Карьер: Бага байхын сургуулийнхаа супер охины олонд танигдсан анхны гараа “Найм дахь гариг” хамтлагийн “Арван жилийн дурсамж” дууны клип. Сургуулиа төгсөөд 2005 онд “Хувьсал” продакшнд ажиллаж эхэлсэн. Нийт долоон кино, 30 гаруй клипэнд тоглосон. “Гоёлын даашинз”, “Боолын гэрээ”, “Цасан охин”, “Лардьма” зэрэг кинонууд нь үзэгчдэд илүү хүрснээс ялангуяа Ларьдмаагийн дүрээр тэр мэргэжлийн хүрээндээ хэр өсч дэвшсэнээ харуулсан.

Байшин: Тэр нөхөртэйгөө 2 тэрбумын өртөг бүхий хауст амьдарч байгаа. Үүнээс өмнө “Голомт” хотхонд ээж, аавтайгаа амьдарч байсан.

Ээж: Тэр 19 насандаа ээж болсон. Түүний охин М.Мөнхжин энэ жил 17-той. М.Мөнхжин ээжийнхээ хамгийн ойрын зөвлөгч, шүүмжлэгч бөгөөд хоёр дүүгээ өсгөхөд тун их тусалж байгаа гол хүн. Ээж шигээ дэгжин хээнцэр энэ охиныг өвөө эмээ нь өсгөсөн. Пүүжээ экс нөхөр буюу алтны магнатаас салсныхаа дараа “Ер нь хамгийн хайртай хүүхэд нь манай охин. Яагаад гэвэл гэр бүлийн амьдрал хүүхэд яаж бий болдог вэ, гэдэс яаж томордог, яаж төрдөг, нярай үедээ ямар байдаг, хүүхэд яаж өлгийддөг, яаж шүд ургадаг, хөлд ордог, энэ бүх процессыг зөвхөн надтай амьдарсан он жилүүддээ л үзсэн. Тийм болохоор бид хоёр тэр хүний хувьд үнэтэй байр эзэлдэг гэж би боддог” хэмээн ярьж байв.

Имиж: Загвар өмсөгчдийг дотор нь runway, editorial гэсэн хоёр type-д авч үздэг. Runway буюу тайзнаа загвар өмсөх модель 175-аас дээш өндөртэй байх ёстой бол editorial ангиллын модель заавал өндөр байх албагүй ч хувирах чадвар дээд зэргийн байх ёстой. Энэ хоёр өнцгийн аль нь ч Пүүжээд 100 хувь байхгүй гэж мэргэжлийн хүрээнийхэн үздэг. Гэвч тэр топ модель өргөмжлөл хүртсэн хүн. Рекламны нүүр царай болж буйгаараа editorial ангилалд дөхөх боловч түүн шиг том алаг нүдтэй, хөөрхөн төрхтэй хүн барагтай бол хувирдаггүй, энэ ч утгаараа манай Монголд л ийм төрлийн карьер хөөж байгаа болохоос гадны буюу сонгод зах зээл дээр тэр ямар ч “үнэ цэнэгүй” модель гэсэн үг.

Face: Мобикомд 30 сая төгрөгөөр нүцгэн зургаа авахуулж байсан тэрбээр олон компанийн бүтээгдэхүүнийг зах зээлд амжилттай сурталчилсан. “Монгол” шар айраг, “Дархан нэхий”, “Говь” болон Lenova брэнд гэхчлэн жагсаалт хөвөрнө.

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

МОНГОЛ МЭДЭЭ

Олны танил Сүүнээ яагаад ингэтлээ уурлуулав…

Published

on

By

Биений сайн мэдэх балетчин Сүүнээ. Түүний бүтэн нэрийг Б.Сүндэръяа гэдэг. Тэрээр нийгэмд болж бүтэхгүй байгаа зүйлийг шууд хэлдэг шулуухан нэгэн юм. Түүнийг хэн нэгэн уурлуулад авжээ.

Тэрээр их л эелдэг нэгэн бололтой. Тэрээр саяхан нэгэн бизнес эхлүүлсэн бөгөөд тун амжилттай байгаа сурагтай.

Тэрээр саяхан өөрийн цахим хуудсанд ийн оруулжээ . Тэрээр ганц хүнийг биш нийтэд нь хэлж байгаа юм.

Энэ шүүмжлэл нь тун үнэн бөгөөд үнэхээр Монголчууд бид соёл сурах хэрэгтэй билээ.

Continue Reading

МОНГОЛ МЭДЭЭ

Өгдөг хүмүүс үргэлж инээмсэглэдэг бол авдаг хүмүүс үргэлж хөмсгөө зангиддаг…

Published

on

By

Өгөхийн хирээр улам өөдөө дэвшилдгийг би мэдсэн.Өгдөг хүмүүс үргэлж инээмсэглэдэг бол авдаг хүмүүс үргэлж хөмсгөө зангиддаг.Хүнд өгч чаддаг хүн хүнийг хайрлаж чаддаг.Өгч чаддаггүй хүний амьдрал улам бүр доройтдог бол өглөгч хүнийг хувь заяа нь ивээдэг юм билээ.

Хариу нэхэхгүй хайрлахыг хамт байхгүй байсан ч сэтгэлдээ нандигнан хайрласан хэвээр байхыг, түүндээ үргэлж сайн сайхныг хүсэж сайн сайхан явж байгаад нь талархан баярлахыг, сэтгэлийг нь зовоохгүй амар амгалан байлгахыг хайр гэх байх…

Өөрөөс тань урвасан хүмүүсрүү эргэж бүү оч. Тэд өөрчлөгддөггүй юм шүү…Өнгөтэй өөдтэй явахад өөрийн байтугай хүний хүн наашлана.Уруудаж бүдэрч явахад хүний байтугай өөрийн хүмүүс цаашлана.

Continue Reading

ЗӨВЛӨГӨӨ

Хамгийн шударга 3 орд

Published

on

By

Худлаа ярьж үзээгүй хүн гэж байдгүй байх гэхдээ энэ ордонд төрсөн хүмүүс ухамсартай болсон үедээ худлаа ярьдаггүй худлаа ярьдаг хүнд үнэн голоосоо дургүй.

Үхэр
Энэ ордны хүмүүс муу үр дагаварт дүргүй учир худлаа ярж гарах үр дагаврыг бодож худлаа ярьдаггүй. Мөн юу хэлэх вэ гэж бодох нь залхуутай санагддаг. Тэд нэг л зүйл дээр худлаа ярина тэр бол бүтэлгүй хайр дурлалын тухайгаа.

Хонь
Хонины ордны хүмүүс шударга байдлыг нэгт тавьдаг. Шударга бус ялалт хожигдож буй мэт санагдана. Тэд юунаас ч айж эмээхгүй хэнд ч хамаагүй хэлье гэснээ хэлнэ.

Нум
Тэд хамгийн шударга орд гэж хэлэхэд буруудах зүйл байхгүй билээ. Шударга байр суурь энэ тэдний давуу тал юм.

Гэхдээ тэд үнэнийг хэлэхдээ хэн нэгний сэтгэлийг шархлуулах болно. Энэ 3 ордны хүмүүст та ямар ч үед итгэж болно.

Continue Reading

Хамгийн их уншилттай

Copyright © 2020 Unuudur.XYZ. All Rights Reserved.

error: Content is protected !!