Connect with us

МОНГОЛ МЭДЭЭ

Сураг алдарсан Мянганбаярын экс эхнэр Ариунцэцэгийн тухай

Published

on

Бидний мэдэхээр анх Болдын Зөвхөн чам руу дууны клипэнд тоглож олонд танигдсан Доржийн Ариунцэцэг. Түүнийг маскын жүжигчин Гэрэлцэцэгтэй төстэй хэмээн хүмүүс андуурдаг. Түүний хувийн амьдрал бусад олны танил эмэгтэйчүүдийн адил олон хүнтэй нэр холбогдож байсан. Тэрээр Мянганбаяраас хамгийн анхны хүүхдээ төрүүлсэн.

Хүүхэд нас: 1987 онд Улаанбаатар хотод төрж, Эрдэнэтэд хүүхэд насаа өнгөрүүлсэн. Уг гарал хөөвөл Увс нутгаас гаралтай аав ээж нь “Эрдэнэт” үйлдвэрт ажилладаг. Дээрээ нэг эгч, нэг дүүтэй айлын дунд охин.

Ээж: Тэр 21 насандаа ээж болсон. Түүний охин М.Хайрмаа энэ жил 7 настай. Хамаг бүхнээ охиндоо зориулдаг тэрбээр сайн ээж. Ээж, аавынхаа хайрыг булаасан бяцхан охин ийм том болжээ.

Боловсрол:Дарханы IV арван жилийн химийн гүнзгийд суралцаж төгсөн Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Япон-Англи хэлний орчуулагчийн ангид элссэн ч сургуулиа дүүргэлгүй орхисон. Сингапурт хэлний мэдлэгээ дээшлүүлсэн. Францад мөн хэсэг хугацаагаар суралцахаар явсан ч удалгүй буцаж ирсэн. Бүрэн дунд боловсролтой. Гэхдээ түүнд Анагаахын чиглэлээр сурах бодол байдаг.

Карьер: Бага байхдаа бүжиглэдэг Эрдэнэтийн цуутай охидын нэг байв. Сурагч байхдаа “Монголжингоо” улсын уралдаанд оролцож тэргүүн байр эзэлснээр мэргэжлийнхний анхаарлын төвд орж ирсэн. “Мисс интернэшнл” тэмцээнээс фото модель өргөмжлөл хүртэн дараа нь “Гоёл” наадамд орох эрх авсан. Харин “Ард түмний мисс” хэмээх алдар хүнд түүнийг дунд сургуулийн сурагч байхад буюу “Монголын сайхан бүсгүй“ улсын уралдаанд орох үед ирсэн юм. Тэр дуучин Д.Болдын клипнүүдэд тоглохын зэрэгцээ дэлгэцийн урлагт саяхан хүч үзсэн. “ТюТю” кинонд туслах дүр бүтээсэн нь түүний кино урлаг дахь анхны гараа.

Нүүр царай: Одоогоор нүцгэн зургаа авахуулаагүй цөөхөн хэдэн олны танил бүсгүйчүүдийн эгнээнд багтаж байна. “Айр маркет”, “Монос”, “Гоёо” зэрэг компаниудад тэр нүүр царай нь болон ажилласан байдаг.

Байшин: Эрдэнэтийн охин бэлтэй эрийн халамжинд орсноор ихэвчлэн гадаадад зугаалан энэ хэдэн жилийг үдэв. Сингапурт суралцангаа тэндээ тохилог амьдарч ирэн очин байдаг тэрбээр саяхнаас хотын хүн болоод байгаа.

Имиж:Мөн л дээрх 2 чанарын аль аль нь байхгүй. Өөрөө ч энэ сул талаа мэддэг бололтой, загварын тайзнаа удаан оршин тогтноогүй. Рекламны нүүр царай болж буйгаараа editorial ангилалд дөхөх боловч түүн шиг том алаг нүдтэй, хөөрхөн төрхтэй хүн барагтай бол хувирдаггүй төрхтэй гэсэн үг. 

Экс нөхөр: “Зөөлөн, миний хамгийн их хайрладаг чанар түүний энгийн чанар. Бас дэндүү сайхан сэтгэлтэй. Манай хүн бол зүгээр л ажлаа хийгээд хүч хөдөлмөрөө урсгаад Монголынхоо ирээдүйн сайн сайхны төлөө хөрөнгө оруулалт хийж яваа бизнесмэн хүн. Тэр хүний хувийн амьдралын талаар элдэв гүтгэлэг унших хэнд хэрэгтэй юм бэ. Хүмүүст ямар ч мэдлэг өгөхгүй зүйл биз дээ. Манайхан өөртөө ямар ч мэдлэг өгөхгүй юмыг их авч уншдаг. Бидний эргэн тойрныхон ийм зүйлсэд хариу өгөх их хүсэлтэй байдаг. Арай хэтэрлээ гэх мэтээр хэлж байдаг. Бид бол ач холбогдол өгдөггүй. Насны хувьд заагтай олон л гэр бүл байдаг. Тэднийг ерөөсөө ярьдаггүй атлаа биднийхийг хүмүүсийн нүдний өмнө гаргаж ирдэг. Үүнд би аягүй их эмзэглэдэг” гэж хамт амьдарч байх үедээ ярьжээ.

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

МОНГОЛ МЭДЭЭ

Хачирхалтай бөгөөд энгийн урт наслах аргууд…

Published

on

By


1.Зурганд инээх
Дараагийн удаа таныг зургаанд инээхийг хүсвэл энэ нь тэдний таныг урт наслуулах зөвлөгөө ч байж мэднэ. WAYNE STATE University (ВАЙНЭ мужийн их сургууль) ийн хийсэн мэргэжлийн бэйсболлын тамирчид ийн зурагчны судалгаагаар үзэхэд зурагт илүү том инээсэн нь илүү урт амьдарсан байна. Энэ нь инээд нь сэтгэл санаа бөгөөд бие махбодод инээд сайныг харуулж байна.

2.бага зэрэг илүүдэл жинтэй байх
Муу хооллолт таргалалт нь эрүүл мэндэд муу ч бага зэрэг илүүдэл жинтэй байх нь хэдэн нас нэмэж болно гэсэн судалгаа байв. Тэгэхдээ эмчийн зөвлөснөөр энгийн жинтэй хүмүүс илүү наслах гэж жин нэмэх шаардлага байхгүй гэжээ

3.Ном унших
Yale ийн олон нийтийн эрүүл мэндийн их сургуулийн судалгаагаар өдөрт багадаа 30минут ном уншдаг хүн уншдаггүй хүнээс бараг л 2 жил (23 сар) урт насалдаг гэдгийг нотолжээ .Эцэст нь та амьдралын эрүүл хэв маягтай байхад та урт наслах боломжтой юм шүү

Continue Reading

МОНГОЛ МЭДЭЭ

Төрийн соёрхолт дуучин Д.Болдыг э.рэн сурвалжилж байна

Published

on

By

Төрийн соёрхолт дуучин Д.Болдыг сураггүй алга болсон талаарх мэдээлэл өчигдөр гарсан. Олон хүн юу болсныг гайхсан билээ.Цагдаагийн ерөнхий газрын цахим хаяг сураггүй алга болсон хүмүүсийн мэдээллийг байршуулдаг хэсэгт түүний мэдээллийг оруулсан байжээ.

Тэгвэл уг мэдээллийн мөрөөр дуучин Болдтой холбогдоход тэрээр өөрөө“Сураггүй болсон гээд биччихсэн байсан. Тийм юм байхгүй шүү дээ. Утас нээлттэй, бүх юм байгаа . Ямар ч асуудал байхгүй гээд өргөдлөө бичээд өгсөн. Цахим хаягаасаамэдээллээ хассан байна лээ

Сураггүй алга болсон гэх мэдээллийн дагуу хүмүүс янз бүрийн худал мэдээллийг цахим орчинд түгээж байна. Эмэгтэй хүн зодсон ч гэж байх шиг. Тийм асуудал байхгүй ээ. Худлаа мэдээлэл тарааж байгаа хүмүүсийг бүртгээд гомдол гаргана” гэж хариулсан байна

Энэ талаар өнөөдөр өглөө ЦЕГ-аас мэдээлэл өгсөн юм. ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “Дуучин Д.Болдын тухай Хан-Уул дүүргээс шүүхээс иргэний журмаар нэхэмжлэлтэй эрэн сурвалжлах ажиллагааг цагдаагийн байгууллагад даалгасан. Журмын дагуу шүүхээс тухайн иргэн оршин суугаа хаягтаа байхгүй тохиолдолд эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулдаг. Эрэн сурвалжлагдаж байгаа хүн болгоны дата мэдээлэл ЦЕГ-ын цахим сүлжээнд байршдаг. Эрэн сурвалжлах ажлыг улсын хэмжээнд өргөн хэмжээтэй зохион байгуулдаг. Энэ асуудалтай холбогдуулан дуучин Д.Болд цагдаагийн байгууллагад ирж уулзсанаар эрэн сурвалжлах ажиллагааг дуусгавар болгосон” хэмээсэн байна.

Continue Reading

МОНГОЛ МЭДЭЭ

Lee Kwang Soo Lee Sun Bin нар хамт амьдрах уу?

Published

on

By


Lee Kwang Soo Lee Sun Bin нар анх 2018 оны 12 сард үеэрхэлээ олон нийтэд ил болгож байсан бол тэд үерхээд аль хэдийн 4 жил болжээ. Тэгвэл саяхан Lee Sun Bin “Fantasy House” гэх реалити нэвтрүүлэгт оролцсон бөгөөд энэхүү нэвтрүүлэг нь оролцогчид өөрсдийн мөрөөдлийн байшинд амьдардаг Солонгос дахь анхны ‘орон сууцны чек’ нэвтрүүлэг юм. Нэвтрүүлэгийн үеэр хөтлөгч Lee Sun Bin-ийг“Өнөөдрийн зочин маань өөрт нь үнэтэй(эрхэм) хүнтэй хамт амьдрах байшин хайж байгаа гэж сонссон” гэхэд бусад оролцогчид“Хэн бол?”

“Арай хамт амьдрах хүн чинь өндөр үү?” гэж асуухад
Lee Sun Bin “Өндөр хүн ч гэсэн байгаа” гэж хариулан инээжээ. Учир нь Lee Kwang Soo-ийн өндөр 192см билээ. Үүнээс үүдэн фэнүүд нь “хамт амьдарч байгаа, эсвэл хамт амьдрах гэж байна” гэх мэтээр ярих болжээ. Удахгүй хуримын сураг дуулдаж магадгүй бололтой шүү…

Continue Reading

Хамгийн их уншилттай

Copyright © 2020 Unuudur.XYZ. All Rights Reserved.

error: Content is protected !!