Connect with us

МОНГОЛ МЭДЭЭ

О.Сэлэнгэ: 3 ихэр охиноо Өөрөөрөө Төрүүлж, нулимс урссан…

Published

on

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс “Эхийн алдар” одон гардан авсан Танд баяр хүргэе. Та сэтгэгдлээ хуваалцахгүй юу. -Өнөөдөр төрийн тэргүүнээсээ “Эхийн алдар” хоёрдугаар зэргийн одон гардсан авсандаа маш их баярлаж, сэтгэл их догдолж байна. Энэ хүртэл надад тусалж, дэмжиж ирсэн аав, ээж нар, хайрт хань, гурван ихэр охин бас сайхан хүү нартаа бүгдэд нь баярлалаа гэж хэлье. Намайг Отгонбаатарын Сэлэнгэ гэдэг. Энэ жил 30 настай . Би дөрвөн хүүхэдтэй. Гурван ихэр охин, нэг хүүтэй. Хүү маань найман настай .

-Төрийн тэргүүнээсээ “Эхийн алдар” одон гардан авах мөчид юу бодогдож байсан бол. -Сэтгэгдэл маш өндөр байлаа. Одонгоо гардан авч байхад Ерөнхийлөгч маань сайхан үг хэлэхэд өөрийн эрхгүй огшиж нулимс цийлгэнээд ирсэн. Хүн болж төрснийх үнэхээр мартагдашгүй дурсамжтай өдөр болж байна .

-Гурван ихэр хүүхэд төрөх нь ховор тохиолдол. Анх гурван ихэр охинтой боллоо гэж сонсоод ямар сэтгэгдэл төрж байв -Гурван ихэр охиноо би өөрөөрөө төрүүлсэн. Мэдээж хэрэг маш их аз жаргалтай байсан. Гурвын гурван хүн өөрөөсөө төрүүлээд эрүүл саруул өсгөж бойжуулж байгаа маань эмэгтэй хүн болж төрсний гавьяа, аз завшаан гэж боддог.

-Мэдээж гурван ихэр хүүхэд өсгөх нь нэг хүүхэд өсгөхөөс их ялгаатай. Гурван ихэр хүүхэд өсгөх амаргүй байх. -Нэг хүүхэд өсгөхөд ямар их ачаалалтай байдаг билээ. Тэгэхээр гурван ихэр хүүхэд өсгөхөд хоёр гурав дахин ачаалал нэмэгддэг. Хүүхдүүдээ өсгөхөд хань маань маш их тусалсан. Нэг жил ажил хийлгүй надтай хамтдаа хүүхдүүдээ өсгөлцсөн. Мэдээж ээж, аав нар маань, хайртай хүмүүс маань байсан учраас энэ их ачааллын ард гарч чадсан. Одоо гурван ихэр маань ой гарантай эрүүл энх, сайн сайхан өсөн торниж байна.

-Ханийнхаа талаар та юу хэлэхсэн бол? -Миний хань бид хоёр хүүхэд ахуй цагаасаа найзалж нөхөрлөж ирсэн. Гэр бүл болоод 11 жил болж байна. Энэ хугацаанд хамтдаа бие биенээ түшиж аз жаргалтай амьдарч байна. Бүх зүйлд тусалж дэмждэг ханьдаа их баярлаж явдаг. Хань маань хажууд байгаагүй бол гурван ихэр охиноо өсгөхөд чанга байсан. Төрөөс ийнхүү хүндэтгэн шагнаж байгаад талархаж, хүүхдүүдээ улс эх орондоо хэрэгтэй сайн хүн болгон хүмүүжүүлэхийн төлөө хичээж зүтгэнэ.

-Цаг гарган бидэнтэй ярилцсан танд баярлалаа. Таны гэр бүлд эрүүл энх, аз жаргал хүсье. -Нийт одон авсан ээжүүддээ баяр хүргэж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Хүүхдүүдээ өсгөхөд байнга тусалж дэмждэг ханьдаа, аав, ээж нар, хайртай бүх хүмүүстээ баярлалаа.

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

МОНГОЛ МЭДЭЭ

Модел Ээгий найз охинтойгоо Xaламцуу Лайв хийв

Published

on

By

Ээгий удаан хугацаанд салсан байсан найз охинтойгоо нийлсэнээ мэдэгдсэн. Харин эх үрсийн баяр болох гэж буй шөнө xaламцуу найз охинтойгоо байгаа богино хугацааны лайв хийжээ.

Найз охинтойгоо ярихдаа П… гэдэг үгийг харамгүй урсгах бөгөөд хүмүүс ч мөн дургүйцжээ. Мөн манай эхнэр хамгийн хөөрхөн нь гэх мэт яриа өрнүүлжээ.

Continue Reading

МОНГОЛ МЭДЭЭ

Жүжигчин О.Цэнгэл ээж байхын талаар ингэж хуваалцав

Published

on

By

Тэрбээр саяхан анхны хүүхдээ өлгийдөн авч ээж болсон. Түүний ханийг ч мөн адил уншигчид таних биз. Дуучин Б.Мишээл гэр бүлтэй болох талаараа “Гэр бүл гэдэг маш чухал зүйл. Би ямар нэг хүлээсэнд баригдах дургүй учраас л гэр бүлтэй болохыг хүсэхгүй байгаа юм аа. Өөрөө гэр бүл зохиочихвол гэр бүлдээ хамаг анхаарлаа зориулж, тэдэндээ их анхаарал хандуулах хэрэгтэй болно” гэж нэгэнтээ өгсөн ярилцлагадаа дурьдаж байжээ.

Тэгвэл аав, ээж болсон хосууд өдгөө хөөрхөн охиндоо хамаг цаг заваа зарцуулж халамжилж байгаа нь дамжиггүй. Жүжигчин бүсгүй би ээждээ “Охиноо бодохгүйгээр нээх сайхан унтах юмсан. Хэн ч хамт байсан охиндоо цаанаа л санаа зовоостой байх юм”. Ээж “Цэнгээ минь хэзээ ч тийм юм байдаггүй юм. Эх бүхэн үхэхдээ хүртэл үрээ боддог. Ээжүүд унтдаггүй. Тэд зүгээр л нүдээ аниастай чигээрээ үрдээ санаа нь зовдог юм” гэсэн.

Continue Reading

МОНГОЛ МЭДЭЭ

Жүжигчин Ариунцэцэг шинэ Нөхөртэйгөө жаргаж явна…

Published

on

By

Хошин урлагийн “Эмоци” хамтлагийн урдаа барьдаг эмэгтэй уран бүтээлчдийн нэг жүжигчин Б.Ариунцэцэг өдгөө шинэхэн амьдрал эхлүүлээд удаагүй байгаа.

Гурван жилийн турш ганц бие ээжийн амьдралаар амьдарсан тэрээр ойр дотныхондоо сайхан хайртай учирч, жаргаж яваагаа илэрхийлдэг болжээ.

Continue Reading

Хамгийн их уншилттай

Copyright © 2020 Unuudur.XYZ. All Rights Reserved.

error: Content is protected !!