Connect with us

ЗӨВЛӨГӨӨ

Яруу найрагч ,Зохиолч ЭМҮЖИН Сумъяабазарыг шүүмжилжээ.

Published

on

Яруу найрагч , Зохиолч ЭМҮЖИН Шинэхэн хотын даргад хандан шүүмжлэл сийрүүлжээ. Тэрээр :

Сул байна, сувс шиг байна, Сумъяабазар аа.Ж.Энхбаяр Дарханд дөрөв хоног хөл хорьж байгаад, 10 мянган иргэнд шинжилгээ хийлгээд, будаан дотроос зүү олохын адил ковидоор өвчилсөн нэг хүнийг олоод ирж байна. Орон нутгийн багийг маш хурдан зохион байгуулж, засаг дарга Азжаргал нарын удирдлагуудтай нь уухайлаад ажиллаж чадаж байна. У.Хүрэлсүх танхимынхныгаа суулгаж байгаад улс даяар, хувь, хувьсгалтайгаа хамтран хэрэгжүүлэх 23 зүйл бүхий шийдвэрээ танилцуулаад, 2021 оны долдугаар сар хүртэлх өр зээл, татвар, өглөг авлага, халамж тэтгэмж, за бүр түрээсийнхний амин асуудлыг ч багтаасан удирдамж чиглэлээ гаргаад ирж байна. За нөгөө Я.Содбаатар эм хүнсний хангамж, эргүүл цагдаа, эргэлт орголт, цэргийн, цагдаагийн хүн хүч гээд өндөржүүлсэн бэлэн байдалд өнөө маргаашдаа аминд орох бүх амьдралын асуудлаа ааг амьсгаагүй зохицуулаад, зогсох эрхгүй зүтгэж явна. Хэдэн бор цэрэг, цагдаагийнхаа хүч бололцоог тооцоод, хоолны мөнгийг нь ч шийдчихлээ. Чухам төрийн байгууллагад буглаад удсан, будаа цав барьж байж, авилга авч амаа тосолж байж хөдөлдөг дунд шатныхан нь хэл үггүй хэрэгжүүлэх л үлдлээ. Төрийн хүн гэдэг их өөр. Төөрч яваад над мэт нь очоод уянгалаад, уран донгодоод, шүлэглээд, шүлсээ үсэргээд байдаг ч юм биш. Төрийн хүний төлөвшил, төрөлх араншин, төрдөө өгч чадах далайц, өргөж чадах далбаа нь ч их өөр байдаг. Биеийн хэл, бэлчээрийн хил нь өөрөө төрдөө багтаж, төрөө төгөлдөржүүлэх төвшинд бүх шатандаа, бүр гэр бүлийн хүмүүжлээсээ эхлээд бэлтгэгдсэн байдаг. Гэтэл Сумъяабазар гуай та яав. Үе тэнгийн үхэр хонин жилтний маань үг хэл дутав уу, үйлдэл ажил дутав уу? Амьдралаас ингэтлээ тасарчихсан хүн үү, ажлаа буруу ойлгоод явна уу.

Их хотын 1,3 сая иргэн одоо болтол орсон ч гарсан ч зөрөлдөөнтэй, зөөдөг авдаг нь ч зөрчилтэй. Өчигдөр шөнө гэхэд хүнсний бараа хүргэлтийнхэн 22:00 цагаас 06:00 цаг хүртэл ажиллах юм болов. Зөөдөг нь аваад очдог, хүнсний зах, лангуу дэлгүүрийнхэн шөнөжин онгорхой, харанхуйн зочноо хүлээгээд хаалгаа чагнаад хонож байна. Бараа авч байгаа нь энэ гэж бадарчин шиг шөнөжин нойргүйдээд, дэлгүүр хоршоо онгойх цагаар дэлбэртлээ хурхирах уу? Хэд хоногийн өмнө яалаа? Тусгай зөвшөөрөл гэж бөөн дараалал үүсгэж тараагаад, цагийн дараа хүчингүй, цайгаа уух зуур үнэгүй. Үүнээс болоод үүдээрээ шагайх хүсэлтэй хүмүүс буруу ойлгоод хотоор нэг бөглөртлөө тэнэж, бөгс эргэх зайгүй шавалдлаа. Алба, амины машины аль нь хэрхэн явах, аль замаар зорчих, иргэд хэзээ хүнсээ авах, эмийн сангууд хэзээ онгойх нь өглөө бүр тодорхойгүй, өдөр бүр өөр. Нэгдсэн удирдлага, нэгж хоорондын холбоос, чиглүүлсэн чиг зүг, чин хатуу сахилга бат гэж байна уу? Яах аргагүй нийслэлийн мээр та сул байна, сувс шиг байна. Адаг сүүлд нь төрийн хувцсан дээр төрлийн ламтан шиг том эрхиэ томж зүүчихээд чухам “Нойр хоолгүй ажиллалаа” гэж ялархав, яах аргагүй сонслоо. Тэгэхээр ийм байна аа, Сумъяабазар аа.

Нийслэлийн 1.3 сая хүний амь амьдрал, хэдэн мянган хүнсний дэлгүүр, захууд, эмнэлгүүдийн аж байдал, ахуй орчин, зам дээр зогсож буй цагдаа, зангаа ойлгодог иргэн…бүгд өөртэй чинь холбоотой шүү. Төрийн ажил гэдэг түмний наадамд зодоглож, барьц шаваагаа хангадаг бөхийн барилдаан биш. Нийслэлийг удирдана гэдэг эцгийн сайхан нэр, итгэсэн олны сонголтоор гарч ирчихээд УИХ-д кноп дараад суухаас их өөр. Яаманд крандуулж сайдаар очоод ялтай ялгүй ажиллахаас ч бас өөр. Чадвал Монголын нийслэлийн амь, амьдралыг айсан стресстсэн ард олонтой нь хариуцаад, аж ахуйтай нь үүрээд, чадахгүй бол тахимаа өгөх хэрэгтэй. Хүн шавсан их хүрээ энэ Монголын зүрх юм шүү. Улсын зүрх тэвэрч яваа хүн хэрэгтэй цагт юун хоол нойр, ходоод гэдэс, өөрийн зүрхээ өгөх зарчимтай байх ёстойг л ойлго. Орондоо унтаад босохоор л ондоо болчихсон байх юм, удирдаад байна гэх үү, уймраад явна гэх үү? Банкныхаа өрийг бодоод байна уу, баг удирдаад байна уу, хэлээд өг зүгээр.

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

ЗӨВЛӨГӨӨ

Жүжигчин Ари:Уучилбал уучил уучилж чадахгүй бол эртхэн салаад яваад өг! Тэр үед би…

Published

on

By

Оюутан ахуй наснaacaa үepxcэн xocyyд гэгдэх жүжигчин Бямбадорж буюу Бидо, Ариунчимэг буюу Ари нар залyyчyyдын мөрөөдлийн нижгэр xypимыг хийсэн ч төд удалгүй хоёр тийш болцгoocoн юм. Тун ч өвөрмөц, сонин содон зүйлсээр дүүрэн байсан тэдний хурим болж өнгөрөөд жилийн нүүрийг үзэлгүй хоёр тийш болов. Хосууд өөрсдийн хамт авахуулсан хуримын зураг болон бусад зургуудаа олон нийтийн сүлжээнээс устгаж “Гэрлэсэн” хэмээх статусаа өөрчлөн фэйсбүүк аккаунт дээрээ найз байхаа больсон.

Тэрбээр өнгөрөгч 3-р сарын 24-нд хүүгээ өлгийдөн авсан. Apи kopo нови русын xaлдвар аваад гэрээрээ эмчилгээ хийлгэж байхдаа өөрийг нь дэмждэг бүсгүйчүүдийн acyyлтад xapиулт өгч cyyсан. Эрэгтэй хүнд дaxиж итгэх итгэлийг яaж oлж авах вэ? гэх acyyлтад дapaax байдлaap xapиулсан бол: Apaap тавилтыг яаж уучлах вэ? Гэх acyyлтад Уучилж чадвал yyчилсан шиг уучил, чадaxгүй бол са лcaн нь дээр. Нөгөө хүнээ ч залxaaxын нэмэр, өөрийгөө ч дотpoocoo идэхийн нэмэр хэмээн зөвлөжээ.

Үүгээрээ эkc нөхөр Бидо, Мишээл нарын үйлдлийг бaтлax шиг болж yyчилж чадaaгүй гэдгээ ч нyycaнгүй. Тэд надаар тоглосон хайр кинонд тоглож байхдаа учир ургуулж залуу жүжигчин Бидо эхнэрээсээ салсан юм. Харин Мишээлийн хувьд улс төрч залуутай гэр бүл болсон.

Continue Reading

ЗӨВЛӨГӨӨ

Жүжигчин Хулан: 40 насандаа Ходоодны Xopт Xaвдаpaap оношлогдоод…

Published

on

By

Жүжигчин Хулан: Эрүүл байхаас илүү жаргал гэж юу байхав. 40насандаа ходоодны хо.рт х.а.вдраар оношлогдоод жил хүрэхгүй нас эцэслэсэн дэлхийн нэр хүндтэй дизайнер/зохиолч Криста Родрегүез нас барахынхаа өмнө ингэж бичжээ.

Миний гараажинд дэлхийн хамгийн үнэтэй брэндийн машин байгаа ч би тэргэнцэртэй л явж бна.
Гэрээр минь дүүрэн бүх дизайнеруудын гутал,хувцас,үнэт зүйлс байгаа ч би эмнэлэгээс өгсөн даавууг нөмрөөд л хэвтэж бна.
Би орд харш шиг хаусд амьдардаг ч одоо эмнэлэгийн орон дээр л хэвтэж бна.

5одтой зочид буудлууд дамжин үйлчлүүлэх боломжтой хэдий ч эмнэлгийн лабораторуудын хооронд л цагийг өнгөрөөж бна. Хэдийгээр маш их хэмжээний хоол хүнс байгаа боловч, миний хоолны дэглэмд өдөртөө 2ширхэг бэлдмэл/шөнөдөө хэдэн дусал давс л байна.

Яг өвдөхөд энэ бүх байшин сав,машин,банкны данснууд,асар их алдар нэр хүнд аль нь ч хэрэггүй,эдгээр зүйлс намайг эдгээж чадахгүй.

Хамгийн баян хүн бол эрүүл хүн. Yхэхийн хооронд энэ их эд хөрөнгөөр яана. Yхэхийн хооронд амьдрал богинохон дурсамж л үлддэг.

Би зүгээр л энэ нийгмийг өөрчлөхөд хувь нэмэрээ оруулж байгаад л буцна даа… #Copy #Юу үнэн энэ л үнэн гэжээ

Continue Reading

ЗӨВЛӨГӨӨ

Дасгалжуулагч Хүсэлтүвшин: САХАР хэрэглэдэг хүнээс ӨМХИЙ үнэртдэг.

Published

on

By

Бодибилдинг Фитнессийн дэлхийн аварга, Монгол Улсын Бодибилдинг Фитнессийн хөгжилд үнэт хувь нэмэр оруулсан тамирчин Б.Хүсэлтүвшин нь эерэг энерги, инээмсэглэл цацруулсан залуу юм. Тамирчин байна гэдэг нь зөвхөн ялахын төлөөх тэмцэл биш бөгөөд спортоор дамжуулж тэсвэр тэвчээр, сахилга бат, хичээл зүтгэл, үүрэг хариуцлага зэргийг өөртөө суулгаж бусдыг үлгэрлэн дагуулах явдал туйлаас мөн билээ.

Шилдэг тамирчин Балтав овогтой Хүсэлтүвшиний спортод үзүүлсэн амжилт нь дан ганц бодибилдинг фитнессээр тогтохгүй билээ. Тухайлбал:

ОУ-н Таеквондогийн ХУРД ХҮЧ тэмцээний Хүрэл медаль, Үндэсний бие хамгаалах “Монгол-Зо” Спортын 1, 2, 3-р зэрэг, Азийн АШТ-ний аварга, Дэлхийн АШТ-ний хошой аварга гэх мэт түүний алдарыг тоочоод барамгүй их билээ. Тэрээр өөрийн амьдралын хэв маяг, зөв дадал зуршилаар олон олон залуусд үлгэр дуурайлал болдог ба өөрийн цахим хуудсаар хэрэгтэй мэдээллийг цаг ямагт нийтлэдэг юм.

Тамирчин Хүсэлтүвшин нь сонирхолтой туршилт хийж “Сахарын хорт хөнөөл”-ийн талаар маш ойлгомжтой тайлбарласан юм. Тэрээр туршилтандаа “Ваартай гоёмсог цэцэг, ундаа жүүс” ашигласан бөгөөд цэцгийг сонгохдоо арчилгаа бага шаардах тасалгааны цэцэг, харин жүүс ундааг сонгохдоо байгалийн гаралтай, сахарын нэмэгдэлгүй, 100 хувь органик гэсэн шошготой бүтээгдэхүүнийн хэрэглэсэн юм. Эдгээр бүтээгдэхүүнийг ашиглан ваартай цэцгийг 3 хоног усалсан бөгөөд “Эхний өдрийн үр дүнд цэцэгсийн дэлбээ захаасаа хатаж эхлэн, доош нугдайн унжсан байдалтай байжээ.” Харин “Хоёрдох өдрийн үр дүнд цэцэгсийн өнгө нь хар бараан болж хувиран, эвгүй үнэр үнэртэж эхлэжээ.” Туршилтын сүүлийн өдөр буюу “Гурав дахь өдөр нь цэцгийн үнэр нь огиудас хүргэм өмхий үнэртэй болж, хөрс нь мөгөөнцөрдсөн байсан юм.”

Гуравхан өдрийн хугацаанд ийм аймшигтай үр дүнд гарсан бөгөөд өдөр болгон сахар хэрэглэдэг хүмүүсийн бие организмд ямар таагүй зүйл болдог нь та бүхэнд ойлгомжтой байгаа бизээ. Мөн ундаа, жүүсийг сонгохдоо органик, сахарын нэмэгдэлгүй, 100 хувь байгалийн гаралтай гэх бүтээгдэхүүнийг сонгосон бөгөөд энэ туршилтын үр дүнд ХУДАЛ гэдгийг батлан харуулж байна.

Хавдарийн төрлийн өвчин улам залуужиж байна. Та өөрийгөө болон хүүхдээ үргэлж сахараар тэжээгээд л байх уу? Энэхүү туршилтын үр дүн нь танд нэгийг ухааруулж чадсан бол үүнийг ойлгож амжаагүй нэгэндээ заавал уншуулаарай. Эрүүл мэнд хамгаас чухал билээ.

/Уг мэдээллээр ямар нэгэн бүтээгдэхүүний нэр төрд халдах гэсэн санаагүй болно./

Continue Reading

Хамгийн их уншилттай

Copyright © 2020 Unuudur.XYZ. All Rights Reserved.

error: Content is protected !!