Connect with us

МОНГОЛ МЭДЭЭ

Сэтгүүлч МӨНХБАЯСГАЛАН : Он гарахад ядуусын тоо 1 саяд хүрнэ

Published

on

-ХАҮТ-ийн судалгаанаас…Засгийн газраас гаргасан хатуу хөл хорионоос болж нийгмийн дундаж давхарга ажил амьдралаасаа салж байна. Тухайлбал, өдөр тутмын орлогоороо амьдардаг 180 мянган өрх бий. Нэг өрхийг хамгийн багаар 2 хүнтэй гэж тооцоход 360 мянган хүн орлогоосоо салаад байна. (гэхдээ өрхөд дунджаар 5 хүн бий шүү дээ). Тэд үсчин, таксичин, гоо сайханч, машин угаагч, машин засвар, оёдолчид гар дээрээс наймаа эрхлэгчид ажээ. Бас 263 мянга 900 иргэн ББСБ болон мөнгө хүүлэгчдээс өндөр хүүтэй зээлтэй гэсэн судалгаа байна. Жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт 800 мянган хүн ажиллаж амьдралаа залгуулж байгаа. Өнөөдрийн байдлаар энэ салбараас 1579 аж ахуйн нэгж 238 тэрбум төгрөгийн зээл авах хүсэлтээ өгснөөс 1400 нь 300 хүртэл сая төгрөгийн зээл хүсчээ. Тэгэхээр тэдний олонхи нь бичил бизнес эрхлэгчид байна. Энэ бүх судалгаанаас харахад өнөөдөр Засгийн газар УИХ- ын зүгээс чиглэсэн ямар ч бодлого хөнгөлөлт алга. Хэрэв Засгийн газар хатуу хөл хорио тогтоогоогүй бол эдгээр иргэд ажлаа хийгээд зээлээ төлөх байсан нь үнэн. Гэвч өнөөдөр энэ бүхэн Засгийн газрын шийдвэрээр таг зогссон нь бас үнэн.

Тэгэхээр одоо яах вэ. Бүх нийтийн эрүүл мэнд, амь насанд нөлөөлөхүйц цар тахал бол давагдашгүй хүчин зүйл. Энэ давагдашгүй хүчин зүйлийг хэрхэн давж гарах бодлогыг боловсруулах үүрэг нь Засгийн газрынх. Засгийн газар бодлогоо гаргаад УИХ д өргөн барих ёстой. УИХ эцэслэн батлах учиртай. Гэтэл дөнгөж хэдхэн хоногийн өмнө батлагдсан 2021 оны улсын нэгдсэн төсөвт энэ талаар ямар ч бодлого алга. Цар тахалаас аврах вакцин авах мөнгө ч тусгасангүй. Дээр дурдсан бичил бизнес эрхэлэгчид, өдөр тутмын орлогоороо амьдрагсад, жижиг дунд үйлдвэрлэгчид, ББСБ болон мөнгө хүүлэгчдээс зээлтэй иргэдийг төр ор тас мартжээ. Өлсөж үх гэсэн үг үү. Эсвэл тэд Монгол улсад хэрэгцээгүй хүмүүс юм уу. Баахан байшин барилга барих, хөшөө дурсгал босгох мөнгүүдээ танасангүй. Өдөр тутмын орлогоосоо салж одоо өдрөөс өдөрт өлсөөд эхэлсэн иргэдээ яах юм бэ. Өнгөрсөн 5 р сард ХАҮТ аас цар тахалаас болж Монголын эдийн засагт ямар хор хохирол учрах талаар судалгаа хийсэн байсан. 2020 он 2021 оноор солигдоход ядуусын тоо 1 саяд хүрнэ гэсэн аймаар тоо. Цензургүй баг энэ талаар “Тэсч үлдэхийн төлөөх тулаан эхэллээ” гэдэг нэртэй эдийн засгийн нэвтрүүлэг хийж хүргэсэн. Сайд нар түй ч тоогоогүй. Сонгуулийн синдромд автсан иргэд ч тоогоогүй. Одоо тэгвэл бодит аюул эхэллээ. Эхнээсээ өлсөж байна. Ядуурч байна. Одоо яах вэ….. Ерөнхийлөгч 2021 оны улсын нгэдсэн төсөвт бүхэлд нь хориг тавьлаа. Өдрөөс өдөрт өлсөж ядуурч буй иргэдээ бодоогүй, эдийн засгаа аврах ямар ч төлөвлөгөө байхгүй Улсын нэгдсэн төсвөөр яах ч юм билээ. Одоо хатуу хөл хориог дахиад сунгах байх. Хөл хорьж болно иргэд рүүгээ, эдийн засаг руугаа хандсан бодлого чинь хаана байна!!! Ердөө энэ өвлийг давахгүйгээр ард түмэн чинь модоо барилаа.

Төрд иргэдээ энэрэх сэтгэл алга. Тэдний төлөө бодлого алга. Эдийн засгаа аврах төлөвлөгөө алга. Он гарахад ядуусын тоо 1 саяд хүрнэ. Бид 3 саяулаа билээ. Гуравхан сая хүнтэй байж 1 сая хүнээ ядуу амьдруулах нь хэвийн үзэгдэл үү!!! Одоо УИХ төсвөө задал. Засгийн газар бодлогоо гарга!!! Сангийн сайд гэх наад малдаа хүн ядуу амьдрах, хүн өлсөх, өвөл хүйтэн гэрт даарах гэдэг ямар хэцүүг ойлгуул!!! Ядаж вакцин авах мөнгөө төсвөөсөө гарга гээд мэддэг хэлээр нь хэлээд өгөөч!!!

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

МОНГОЛ МЭДЭЭ

Хачирхалтай бөгөөд энгийн урт наслах аргууд…

Published

on

By


1.Зурганд инээх
Дараагийн удаа таныг зургаанд инээхийг хүсвэл энэ нь тэдний таныг урт наслуулах зөвлөгөө ч байж мэднэ. WAYNE STATE University (ВАЙНЭ мужийн их сургууль) ийн хийсэн мэргэжлийн бэйсболлын тамирчид ийн зурагчны судалгаагаар үзэхэд зурагт илүү том инээсэн нь илүү урт амьдарсан байна. Энэ нь инээд нь сэтгэл санаа бөгөөд бие махбодод инээд сайныг харуулж байна.

2.бага зэрэг илүүдэл жинтэй байх
Муу хооллолт таргалалт нь эрүүл мэндэд муу ч бага зэрэг илүүдэл жинтэй байх нь хэдэн нас нэмэж болно гэсэн судалгаа байв. Тэгэхдээ эмчийн зөвлөснөөр энгийн жинтэй хүмүүс илүү наслах гэж жин нэмэх шаардлага байхгүй гэжээ

3.Ном унших
Yale ийн олон нийтийн эрүүл мэндийн их сургуулийн судалгаагаар өдөрт багадаа 30минут ном уншдаг хүн уншдаггүй хүнээс бараг л 2 жил (23 сар) урт насалдаг гэдгийг нотолжээ .Эцэст нь та амьдралын эрүүл хэв маягтай байхад та урт наслах боломжтой юм шүү

Continue Reading

МОНГОЛ МЭДЭЭ

Төрийн соёрхолт дуучин Д.Болдыг э.рэн сурвалжилж байна

Published

on

By

Төрийн соёрхолт дуучин Д.Болдыг сураггүй алга болсон талаарх мэдээлэл өчигдөр гарсан. Олон хүн юу болсныг гайхсан билээ.Цагдаагийн ерөнхий газрын цахим хаяг сураггүй алга болсон хүмүүсийн мэдээллийг байршуулдаг хэсэгт түүний мэдээллийг оруулсан байжээ.

Тэгвэл уг мэдээллийн мөрөөр дуучин Болдтой холбогдоход тэрээр өөрөө“Сураггүй болсон гээд биччихсэн байсан. Тийм юм байхгүй шүү дээ. Утас нээлттэй, бүх юм байгаа . Ямар ч асуудал байхгүй гээд өргөдлөө бичээд өгсөн. Цахим хаягаасаамэдээллээ хассан байна лээ

Сураггүй алга болсон гэх мэдээллийн дагуу хүмүүс янз бүрийн худал мэдээллийг цахим орчинд түгээж байна. Эмэгтэй хүн зодсон ч гэж байх шиг. Тийм асуудал байхгүй ээ. Худлаа мэдээлэл тарааж байгаа хүмүүсийг бүртгээд гомдол гаргана” гэж хариулсан байна

Энэ талаар өнөөдөр өглөө ЦЕГ-аас мэдээлэл өгсөн юм. ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “Дуучин Д.Болдын тухай Хан-Уул дүүргээс шүүхээс иргэний журмаар нэхэмжлэлтэй эрэн сурвалжлах ажиллагааг цагдаагийн байгууллагад даалгасан. Журмын дагуу шүүхээс тухайн иргэн оршин суугаа хаягтаа байхгүй тохиолдолд эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулдаг. Эрэн сурвалжлагдаж байгаа хүн болгоны дата мэдээлэл ЦЕГ-ын цахим сүлжээнд байршдаг. Эрэн сурвалжлах ажлыг улсын хэмжээнд өргөн хэмжээтэй зохион байгуулдаг. Энэ асуудалтай холбогдуулан дуучин Д.Болд цагдаагийн байгууллагад ирж уулзсанаар эрэн сурвалжлах ажиллагааг дуусгавар болгосон” хэмээсэн байна.

Continue Reading

МОНГОЛ МЭДЭЭ

Lee Kwang Soo Lee Sun Bin нар хамт амьдрах уу?

Published

on

By


Lee Kwang Soo Lee Sun Bin нар анх 2018 оны 12 сард үеэрхэлээ олон нийтэд ил болгож байсан бол тэд үерхээд аль хэдийн 4 жил болжээ. Тэгвэл саяхан Lee Sun Bin “Fantasy House” гэх реалити нэвтрүүлэгт оролцсон бөгөөд энэхүү нэвтрүүлэг нь оролцогчид өөрсдийн мөрөөдлийн байшинд амьдардаг Солонгос дахь анхны ‘орон сууцны чек’ нэвтрүүлэг юм. Нэвтрүүлэгийн үеэр хөтлөгч Lee Sun Bin-ийг“Өнөөдрийн зочин маань өөрт нь үнэтэй(эрхэм) хүнтэй хамт амьдрах байшин хайж байгаа гэж сонссон” гэхэд бусад оролцогчид“Хэн бол?”

“Арай хамт амьдрах хүн чинь өндөр үү?” гэж асуухад
Lee Sun Bin “Өндөр хүн ч гэсэн байгаа” гэж хариулан инээжээ. Учир нь Lee Kwang Soo-ийн өндөр 192см билээ. Үүнээс үүдэн фэнүүд нь “хамт амьдарч байгаа, эсвэл хамт амьдрах гэж байна” гэх мэтээр ярих болжээ. Удахгүй хуримын сураг дуулдаж магадгүй бололтой шүү…

Continue Reading

Хамгийн их уншилттай

Copyright © 2020 Unuudur.XYZ. All Rights Reserved.

error: Content is protected !!