Connect with us

СОНИН ХАЧИН

Вакцинийг Хятадаас биш Оросоос авч, иргэдээ ҮНЭГҮЙ хамруулахыг дэмжиж байна уу?

Published

on

Дэлхий даяар Ковид-19 өвчний эсрэг вакцин бүтээх өрсөлдөөн явагдаж байна. АНУ, Их Британи, ОХУ, Хятад улсууд ялангуяа эцсийн шатандаа ороод байгаагаа зарласан билээ. Манай улсын хувьд вакцин гарахаас нааш хилээ нээхгүй гэдгээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх зарлачихсан.

Тэгэхээр вакцин гарч байж, түүнд нь иргэдээ хангалттай хамруулж байж нэг юм хилээ нээж амьдрал хэвийн явагдах нь. Иргэдээ хангалттай хамруулахын тулд үнэгүй хийх ёстой гэж олон хүн үзэж байгаа нь аргагүй юм. Учир нь шинэ төрлийн коронавирусын вакцинийг гаргах туршилт, ажиллагаа маш богино хугацаанд зардал өндөртэй хийгдсэн учир зах зээлд гарах үнэ нь тийм ч хямд байхгүй нь тодорхой.

Аль ч улсад бидэнд май гээд үнэгүй өгөхгүй. Тиймээс бид гадаадаас өгч буй тусламжийн мөнгийг вакцин гарах хүртэл хадгалж байгаад вакцин гармагц иргэдээ үнэгүй хамруулах ёстой юм.

Харин вакцинийг аль улсаас авах вэ гэдэг сонголт бий болно. Манай гадаад явдлын яамнаас Хятад улсын төлөөлөгчид хандан вакцин гармагц авна шүү хэмээн захиад авсан. Харин зарим иргэд Хятадаас илүү Оросоос авахыг дэмжиж байгаа нь их анзаарагдлаа.

Оросуудын хувьд 10 сараас эхлэн улс орон даяараа вакцинжуулах ажлыг эхлүүлнэ хэмээн зарласан нь 2 сарын дараа гэхэд вакцин нь бэлэн болчихно гэдгээ зарлачихлаа гэсэн үг. Мэдээж вакцин бүтээнэ гэдэг маш хариуцлагатай ажил байдаг. Хэрэв хангалттай судалгаа туршилтгүйгээр нэвтрүүлэх аваас эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх ч эрсдэлтэй.

Америкчуудын зүгээс Орос, Хятад улсууд вакцинаа гаргахаасаа өмнө сайн турших байлгүй дээ хэмээн үг хаяад авсан. Оросын төрийн мэдлийн ТВ-ээр тус улс вакцинийг бүтээх ажилд тэргүүлж байна гэдгээ сүүлийн хэдэн сарын турш зарласаар байгаа юм.

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

МОНГОЛ МЭДЭЭ

Жүжигчин Ooноо ийм байжээ- Түүний турсан арга…

Published

on

By

Хошин урлагийн жүжигчин Онон буюу Ооноо цахим хуудастаа нилээдгүй хөгжилтэй нэгэн. Тэрээр амархан таргалчихдаг бөгөөд турж жингээ барих нь бас нэгэн асуудал байдаг. Тэрээр хорио дуусаад ийм болов доо хэмээн өөрийн нилээдгүй махлаг зургийг нэгтгэв. Тэрээр жин хассан нууцаа herbalife хэмээн хэлж байсан. Нилээд турсаныхаа дараа Бүтэн Амьдрал кинондоо тоглосон юм.

Continue Reading

МОНГОЛ МЭДЭЭ

Солонгон Аашт Дэлгэрмөрөнгөөс салаад өнгө зүс оржээ…

Published

on

By

Монголын хамгийн дуулиант хосуудын нэг байсан Дээгий Ананда нар 2 тийш болсон. Гэсэн ч нийгэмд шуугиан тарьсан хэвээр. Ананда Дээгийгээс салаад нүд нь гэрэлтэж өнгө зүс оржээ гэх хүмүүс цөөнгүй байна.

Тэрээр <Би үрэгдээд дуусах мөнгөний төлөө биш Үнэрлээд үнсэх үрсийнхээ төлөө амьдарч яваа эх хүн Ганц бие амьдралыг бүү шvvмжил Магадгүй чиний тэвчиж байгаа зовлонгоос Тэcэрч чадсан эрх чөлөө бай> гэжээ…

Ананда

Continue Reading

МОНГОЛ МЭДЭЭ

Жүжигчин Дөлгөөний дурсамжаар аялцгаая…

Published

on

By

Жүжигчин Дөлгөөн оюутан цагаасаа л нүдэнд өртөж кинонд тоглосон билээ. Түүний анхны кино бол Амьдралд тавтай морил. Үүний дараагаар Мөрөөдлийн театрт жүжигчин болж орсноор нийтэд танигдсан.

Үүнээс хойш олон олон кинонд тоглож, одоо Монголын үнэтэй жүжигчдийн нэг юм.

Дөлгөөн

Дөлгөөн

Харин одоо

Continue Reading

Хамгийн их уншилттай

Copyright © 2020 Unuudur.XYZ. All Rights Reserved.

error: Content is protected !!