Connect with us

МОНГОЛ МЭДЭЭ

Эмнэлгийн чухал хэрэгцээг түгжрэлгүй хүргэдэг болно.

Published

on

Газраас 500 метрийн өндөрт нисэх боломжтой. Дээд хурд нь 56 км/цаг.
Яаралтай үед ГССҮТ рүү 3-5 минутад нисэж, цус, цусан бүтээгдэхүүнийг хүргэх боломжтой Дрон бүтээжээ.

“Карбон Композитс” компанийн инженер Б.Цэнд-Очир, Энэ дрон нь гар утасны 4G сүлжээг ашиглан нисдэг. 3-5 кг ашигтай ачааг авч, 60 минутын турш нисэх боломжтой. Суурин компьютер, нөтбүүкээс дроныг удирдах боломжтой. Дроны эх биеийн карбон хэсгүүдийг Монголд хийсэн. Харин удирдлага, мотор зэрэг цахилгаан хэрэгслүүдийг гаднаас худалдаж авч, угсарсан.

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

МОНГОЛ МЭДЭЭ

Жүжигчин Тодоо шинэхэн найз охиноо ЭХНЭР хэмээн зарлалаа…

Published

on

By

Хайрандаа умбаж байгаа жүжигчин бол Тодгэрэл. Тэрээр жүжигчин Цасчихэртэй хамтран продакшн байгуулан амжилттай яваа юм.

Тэрээр цахим хуудастаа найз охиноо миний эхнэр хэмээн зарлалаа.

Эхнэртээ л хөөрхөн харагдаж байвал бусад нь яахвээ гэжээ.

Continue Reading

МОНГОЛ МЭДЭЭ

Уранхолбоо: Би хүүхдүүдээ өөрөө ТЭЭДЭГ, нотолгоо нь…

Published

on

By

Уранхолбоо цахим хуудаснаа:Би багаасаа л өнөр өтгөн гэр бүлтэй болохыг мөрөөддөг байсан. Хайртай ханьтайгаа зургаан хөөрхөн үртэй болж мөрөөдлөө биелүүлэн гэр бүлийг аз жаргалд умбан амьдарч байдаг би азтай

Гэхдээ төрсний дараа сошиалаар хүүхдээ өөрөө төрүүлсэнгүй гэж маш их хүмүүс сэрддэг.Амаржаад удаагүй байгаа эх хүний сэтгэл зүйг ээж нар маань сайн ойлгох биз ээ, ийм сөрөг сэтгэгдлүүд мэдээж уншихад хэцүү.

Яаж бодсон ч эрүүл саруул залуу эмэгтэй хүн өөрийн үр хүүхдээ өөрөө л тээж төрүүлнэ шүү дээ (ийм юм ингээд бичээд сууж байх өдөр ирэх гэж )

Ер нь анхнаасаа л би жирэмсэн үедээ олны нүдэнд өртөж, нийгмийн сүлжээгээр давхар биетэйгээ зарлах ДУРГҮЙ. Энэ бол миний хувийн үзэл бодол. Мөн ханьтайгаа ярилцаж гаргасан шийдвэр байдаг.

Харин ч сүүлийн төрөлт дээрээ жирэмслэхээсээ өмнө хийсэн ажлын гэрээнүүдийхээ төлөвлөгөөт ажлуудыг хойшлуулахгүй хариуцлагатай ажиллаж ,харилцагч, хамтран ажиллагч нараа хүндэтгэж байсан болохоор бондгор гэдэстэйгээ гадуур их явсаан.
Энэ үед минь харсан,бондгор байхад минь таарсан хүмүүс гэрч болж сэтгэгдэлээ үлдээгээрэй

Тэр бүү хэл жирэмсэн гэдгийг минь мэдээд олон брендүүдээс хамтран ажиллах санал ирсэн, хүлээж аваагүй. Үрийнхээ төлөө гаргах шийдвэрүүдийн маань нэг.

Хүүхэд бол ээжийнхээ хэвлийд бүрэлдэж эхлэхээсээ л аав ээжээсээ тусдаа өөр ертөнц байдаг. Хэвлий дэх хөдөлгөөнөөр нь хүртэл ааш занг нь тодорхойлж болдог шүү дээ, тийм хөөрхөн

Миний дотор бүрэлдэн бий болж байгаа тэр нэгэн шинэ ертөнц, тэр бяцхан үрийнхээ төлөө өдөр бүр хичээж,эрүүл зөв хооллож,бодлоо хүртэл удирдаж,цэвэр тунгалаг,үг үйлдлийн эзэн байж,би бүх л зүйлээс хайрлан,хамгаалж,нийгмийн сүлжээ дээр ил зарлан, олны анхаарлыг татахгүй байх тал дээр ханьтайгаа хамт хичээсэн байдаг.

Энэ бол ээж болгоны онцлог юм шүү,
Хүн бүр өөрийн бие давхар байдлыг нийтэд дэлгэх үгүйгээ өөрсдөө шийдэх эрхтэй.

Жирэмсэн үеийн зургаа оруулбал өөрөө тээсэн байгаад зургаа оруулаагүй бол өөрөө хүүхдээ тэгээгүй,тээгч эхээр төрүүлсэн гэсэн зүйл байхгүй шүү дээ.

Эх хүний хувьд хамгийн нандин зүйл нь үр хүүхэд нь байдаг юм шүү.Нялх биетэй дөнгөж амаржсан эмэгтэйд хэлэх үгээ маш сайн бодож тунгааж бичиж байгаарай. Гэжээ.

Continue Reading

МОНГОЛ МЭДЭЭ

Жүжигчин Ариука охиныгоо Үсдэж зугаацав…

Published

on

By

Жүжигчин Ариука саяхан шинэхэн хүнээ өлгийдөн авсан. Тэрээр охинтойгоо найзууд шиг байж, хамтдаа бичлэг хийдэг. Харин энэ удаад нэгэн тренд болж байгаагаа бичлэгийг хийжээ.

Энэ нь гэндүүлж байгаад үснээс нь татах юм. Хүмүүс түүнийг арай л чанга татсан уу хэмээн шүүмжилжээ.

Continue Reading

Хамгийн их уншилттай

Copyright © 2020 Unuudur.XYZ. All Rights Reserved.

error: Content is protected !!