Connect with us

МОНГОЛ МЭДЭЭ

Gee: “МИНТ”-ийн дуугаралт гэж дунд хуруу

Published

on

Хэлэх гэснээ чөлөөтэй хэлдэг реппер Жий “МИНТ” цэнгээний газрынханд зориулан са.лаавч гаргалаа.  Түүнийг бухимдуулах болсон шалтгаан нь өөрсдөө стандарт хангаагүй байж бусдад стандарт тогтоосон нь таалагдаагүй аж.  Тэрбээр өөрийнхөө цахимд Америк са.лаавч бүхий зураг тавьж, дараах тайлбарыг хийсэн байна.

“Өнгөрсөн хагас сайн өдөр МИНТ(2016 оны мэдээлэл) нэртэй нэгэн клубт нэгэн эвэнтийнхэн намайг хэсэг нөхдийн хамтаар урьсан юм. Гэтэл эвэнт болох тэр өдөр миний нэрийг үлдээгээд бусдынхыг маань хасчихсан постер тус клубын фб хуудаснаа заларч байх юм. Гайхаад менежер гэх залуутай нь утсаар ярихад манай стандартыг хангахгүй хүмүүсийн нэрийг бид хассан дуулуулахгүй … Асуудал байна уу айн??? Гэж томорлоо…

Айхтар газар юм бна гэж ойлгоод амьдралдаа анх удаа тэнд хөл тавьлаа…Төсөөлснөөс их жижиг байлаа. Хайгаад хайгаад тайз олсонгүй. Хаана дуулах юм гэтэл энэн дээр гэж залгаж тавьсан 2 жижиг яригч (манайхны хэлдгээр депузер) заалаа. За за гээд гараад дууллаа… Дугаралт гэж дунд хуруу, микрофон гэж миний царай… Арай ч дээ…

НААД ЗАХЫН ЭНГИЙН СТАНДАРТЫГ ХАНГАЧХААД БУСДАД СТАНДАРТ ТОГТООСОН НЬ ДЭЭР БАЙМААР… Миний нөхдийг до.ромжилж томорч томорчхоод өөрсдөө ийм янзтай байгаад нь дургүй хүрлээ… Би тэдний дээд зэрэглэлд нийцэхгүй ээ… Би угаасаа ард хүн. Аймар лагууд нь тэдний шалан дээр очиж дуулна биз дээ. Надаар дутав л гэж. Амласан мөнгө нь арвин байсан ч ахиж тийш зүглэхгүй гээд ам гарчихсан… Дуусаа… Харин араас энд тэнд мэдээ тавиулж элдэв янзаар бичүүлж байгаа нь тоогүй… Ёстой фак л гэе дээ” гэжээ.

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

ДЭЛХИЙ ДАХИНД

Хэрвээ биелэлээ олвол хүмүүний ирээдүйг зөгнөлт кино мэт болгох 5 санаа

Published

on

By

1 Ангараг дээрх амьдрал

Elon, Musk, Mars, Space, Exploration

Тесла болон SpaceX ийг үндэслэгч өдгөө дэлхийн машины зах зээлийг атгаж буй Элон Маскын дараагийн том зорилго нь 2030 онд улаан нүдэн гараг дээр амьдрал бий болгох юм. Тэрээр өөр өөрийгөө хүчил төрөгч усаар хангах чадвартай хот ангараг дээр байгуулж  ингэснээрээ дэлхий дээр дайн болоод эсвэл том солир ирээд дэлхийг амьдрах боломжгүй болгосон ч соёл иргэншил амьдрал цаашид үргэлжлэх боломжтой болно. Би нийт хөрөнгөнийхөө хагасыг нь үүнд зориулна хэмээжээ. Аливаа зүйлд сайн ба муу үр дагавар байдаг. Сайн нь бид 2 гарагтай амьдрал үргэлжлэх дахин том боломжийг олно. Харин муугаар бодоход оддын дайн киног биеэр үзэж мөн огт харж үзэж байгаагүй төрөл зүйлийн зочидтой уулзах биз ээ

2 Эсийн аргаар эрхтэн ургуулах

The heart printed on a 3d printer The cardiosurgeon demonstrates the heart printed on a 3d printer 3D Printing Stock Photo


Харвардын  Анагаахын  их сургуулийн эрдэмтэн ах дүү Жосеф, Чарльз Ваканти болон Массачусейтсийн Технологийн хүрээлэнгийн Роберт Ланжер нар шинэ эрхтэн бүтээх анхны туршилтууд хийжээ. Ланжер  хүн  бүрийн  биед  байдаг коллаген  шиг  байгалийн  молекулууд  болон  гадны  нөлөөгөөр задрах полимер  шиг олон төрлийн  нийлэг  материал  ашиглан  эрхтний “шат”-ыг бүтээх аргыг боловсруулж , Ланжерийн  энэ  аргыг  ашиглан  Чарльз  Ваканти анх  гурван  настай  хүүхдийн чихний  хэлбэртэй  мөгөөрс  ургуулжээ.

Хүн төрөлхтөн олон шалтгаанаас  болж  эд  эрхтэнээ  алддаг. Жишээ нь, генийн согогтой төрх, бэртэж гэмтэх, бүх төрлийн өвчин үүнд нөлөөлдөг. Эрхтэн шилжүүлэн суулгах бол хүний өөрийн сонголт. Энэ нь тун эрсдэлтэй бөгөөд  эд  эрхтэнээ  бэлэглэх  хүн тэр бүр  байхгүй билээ. Одоогийн байдлаар гар хөл давсаг нарийн гэдэсийг ургуулах туршилтууд амжилттай болсон бөгөөд  хамгийн чухал үүрэг бүхий  зүрх  уушги  бөөр  тархи  нүд  зэрэг  эрхтэн  туршилтын үедээ явж байгаа билээ. Хэрвээ ургуулж чадвал олон хүний амь насыг аварч анагаах ухаанд  том дэвшил болох юм

3  Амьд биетийг хувилах

group of bunnies

Зүгээр л нэг төрөл зүйлийн амьтныг хувилах биш яг л гадна төрх биеийн хэмжээ судал нь бүгд адилхан толин тусгал мэт хувилбар юм. Анх  1997 онд Шотландын эрдэмтэд  амьтан хувилах  туршилт  нь  амжилттай  болсон бөгөөд  Dolly гэх нэртэй  хонь  юм. Энэхүү туршилтын зорилго нь устаж үгүй болж байгаа амьтадыг хувилах аргаар үржүүлэн нутагшуулах юм Энэ нь өнөөг хүртэл хөгжсөөр хүмүүсийн хайртай тэжээвэр амьтадыг хувилан эзэнд нь хүлээлгэж өгөх болжээ. Өмнөд солонгос улсад энэхүү технологи нь хөгжин нэг амьтныг хувилах үнэ нь 100.000 доллар юм. Гэвч амьтаны эрхийг хамгаалах газар үүнийг эсэргүүцэж байгаа бөгөөд байгалийн хуулийг зөрчиж байна мөн хувилагдсан амьтанд амьтны эрх ярих нь зөв үү гэдэгт  эргэлзэж  байгаа  ажээ. Хамгийн гол асуудал нь хүнийг хувилаж болох уу ? гэсэн асуулт үлдэж байна. Үүнийг боломжтой гэж үзэж байгаа бөгөөд олон улс өрсөлдөн хамгийн ойр байгаа улс нь Хятад улс юм. Одоогоор эд эрхтэн ургуулах тал дээр ажиллаж туршилт явуулж байгаа ч хэзээ нэг өдөр анхны хувилагдсан хүн гарч ирэх биз ээ

4  Робот ба хиймэл оюун ухаан

Hanson Robotic's Sophia the Robot Creates an NFT Artwork

 Хүн төрөлхтөний байнгын хийдэг ажилууд болон бусад хүнд ажилыг хөнгөвчилөхийн тулд хиймэл оюун ухаант роботыг зохион бүтээж өнөөдрийг хүртэл ашиглаж байгаа билээ. Гэвч сүүлийн үед бүтээгдэж буй роботууд яг л хүн шиг сэтгэж хариу үйлдэл үзүүлж бие даасан болж байгаа нь аюулын эхлэл байж болох юм. Жишээ нь facebook компанийн бүтээсэн хоёр робот нь эхэндээ яг л энгийн хүмүүс шиг харилцаж байсан ч тэд шинэ хэл зохион хоорондоо харилцан мөн дэлхийг сөнөөх талаар нэг шийдэлд хүрч байсан нь уг хоёр роботыг унтраахаас өөр аргагүй байдалд хүргэсэн юм. Мөн Арабын нэдсэн улсын иргэншил авсан Софиа робот нь нэгэн шоуны үеэр хайч чулуу даавуу тоглон хожоод би хожчихлоо энэ нь хүн төрөлхтөнийг ноёрхох үйл явдалын  эхлэл  минь  байлаа  гэж  хариулсан юм. Элон маск хэлэхдээ Миний бодлоор хиймэл оюун ухаан хяналтаас гарах байх. Би хүмүүст маш олон сануулсан хэн нь ч намайг сонсоогүй хиймэл оюун ухааныг удаашруулах хэрэгтэй хэмээжээ. Стивен Хокинг хүн төрөлхтөний биологийн хувьсал хиймэл оюуныг гүйцэхгүй. Хиймэл оюуны дээд хөгжил нь хүн төрөлхтөний бүтээлийн  болон амьдралын эцэс байх болно гэж хэлсэн байдаг. Гэвч үүнийг хэн ч сонсохгүй хиймэл оюуны хөгжлийн төлөө өрсөлдөж байгаа нь Terminator киноны дараагийн зохиолыг бичиж буй мэт…….

5 Тархины бичил сим

Энэ нь 3 дахь санаа болох амьд биеийг хувилахтай холбоотой юм. Гадна зүс царай бие нь ижилхэн ч бодол ухамсар нь өөр байх нь гарцаагүй. Үүнийг шийдэхийн тулд  Элон Маск Neuralink гэх компанийг байгуулсан юм. Түүний гол санаа нь тархинд бичил сим суулган бүхэл амьдралын туршид үзэж харж сонсож байгаа мэдээлэлийг компьютерт хурааж аваад хувилсан амьтанд суулгах явдал билээ. Энэ нь өнгөрсөн сайхан дурсамжийг өргөн дэлгэцээр харах боломжийг өгч байгаа ч нөгөөтэйгөөр амьд робот бүтээж байгаатай ялгаагүй мэт. Юу болохыг цаг хугацаа л бидэнд харуулна.

Continue Reading

МОНГОЛ МЭДЭЭ

Миний хүүг эх, эцэггүй хүн шиг олон нийтэд ойлгуулж ирсэн.. Б.Бат-Энэрэл-н ээж хэлэхдээ…

Published

on

By

Бяцхан биенээсээ гарамгүй хэвлүүхэн яриатай Б.Бат-Энэрэл хүү МУГЖ С.Батсүхтэй хамтран дуулаад багагүй хугацаа үдэж байгаа билээ.

Монгол  хүн бүрийн хайрыг татсан Б.Бат-Энэрэл нэгэн нэвтрүүлгийн үеэр “Манай ээж Солонгос руу явсан. Удахгүй ирнэ. Би гэртээ эмээ, эгчтэйгээ хамт амьдардаг. 

Ээжийгээ санахгүй байна. Яагаад гэвэл би чинь одоо уул шиг том эр болсон шүү дээ. Тийм болохоор санахгүй байгаа юм. Гэхдээ жоохон л санаж байна” хэмээн ярьж байсан удаатай.

Харин түүний ээж Солонгос улсаас эх орондоо ирсэн бөгөөд өөрийн  цахим хуудсандаа “Би Бат-Энэрэлийн ээж байна. Би Монголдоо хүүгийнхээ хажууд хүүтэйгээ амьдарсаар байгаа. Миний хүүг эх, эцэггүй хүн шиг олон нийтэд ойлгуулж ирсэн зарим нэгэн хүмүүсийг тэсэж чадахгүй байна. Хүүхдээ төрүүлж, өөрөө өсгөсөн” гэжээ.

Continue Reading

МОНГОЛ МЭДЭЭ

Жүжигчин Бооёоо-н Эхнэр Хөвсгөлд Хөхөөрее гангарч явна

Published

on

By

Урлагийн нэгэн сайхан гэр бүл бол жүжигчин Ариунболдынх. Түүний 2 том охин болон эхнэр Ганцэцэг нь аль хэдийн сошиал орчинд байр сууриа эзэлсэн 1000 1000 дагагчидтай юм.

Эхнэр Ганцэцэгийг 4 хүүхэд гаргасан хэдий ч ингэж биеэ авч явдагт олон бүсгүйчүүд цагаахан атаархал тээдэг. Тэрээр Хөвсгөлд аялж байгаа гоёмсог зургаа дэлгэсэн юм.

Continue Reading

Хамгийн их уншилттай

Copyright © 2020 Unuudur.XYZ. All Rights Reserved.

error: Content is protected !!