Connect with us

ДЭЛХИЙ ДАХИНД

Хэрвээ биелэлээ олвол хүмүүний ирээдүйг зөгнөлт кино мэт болгох 5 санаа

Published

on

1 Ангараг дээрх амьдрал

Elon, Musk, Mars, Space, Exploration

Тесла болон SpaceX ийг үндэслэгч өдгөө дэлхийн машины зах зээлийг атгаж буй Элон Маскын дараагийн том зорилго нь 2030 онд улаан нүдэн гараг дээр амьдрал бий болгох юм. Тэрээр өөр өөрийгөө хүчил төрөгч усаар хангах чадвартай хот ангараг дээр байгуулж  ингэснээрээ дэлхий дээр дайн болоод эсвэл том солир ирээд дэлхийг амьдрах боломжгүй болгосон ч соёл иргэншил амьдрал цаашид үргэлжлэх боломжтой болно. Би нийт хөрөнгөнийхөө хагасыг нь үүнд зориулна хэмээжээ. Аливаа зүйлд сайн ба муу үр дагавар байдаг. Сайн нь бид 2 гарагтай амьдрал үргэлжлэх дахин том боломжийг олно. Харин муугаар бодоход оддын дайн киног биеэр үзэж мөн огт харж үзэж байгаагүй төрөл зүйлийн зочидтой уулзах биз ээ

2 Эсийн аргаар эрхтэн ургуулах

The heart printed on a 3d printer The cardiosurgeon demonstrates the heart printed on a 3d printer 3D Printing Stock Photo


Харвардын  Анагаахын  их сургуулийн эрдэмтэн ах дүү Жосеф, Чарльз Ваканти болон Массачусейтсийн Технологийн хүрээлэнгийн Роберт Ланжер нар шинэ эрхтэн бүтээх анхны туршилтууд хийжээ. Ланжер  хүн  бүрийн  биед  байдаг коллаген  шиг  байгалийн  молекулууд  болон  гадны  нөлөөгөөр задрах полимер  шиг олон төрлийн  нийлэг  материал  ашиглан  эрхтний “шат”-ыг бүтээх аргыг боловсруулж , Ланжерийн  энэ  аргыг  ашиглан  Чарльз  Ваканти анх  гурван  настай  хүүхдийн чихний  хэлбэртэй  мөгөөрс  ургуулжээ.

Хүн төрөлхтөн олон шалтгаанаас  болж  эд  эрхтэнээ  алддаг. Жишээ нь, генийн согогтой төрх, бэртэж гэмтэх, бүх төрлийн өвчин үүнд нөлөөлдөг. Эрхтэн шилжүүлэн суулгах бол хүний өөрийн сонголт. Энэ нь тун эрсдэлтэй бөгөөд  эд  эрхтэнээ  бэлэглэх  хүн тэр бүр  байхгүй билээ. Одоогийн байдлаар гар хөл давсаг нарийн гэдэсийг ургуулах туршилтууд амжилттай болсон бөгөөд  хамгийн чухал үүрэг бүхий  зүрх  уушги  бөөр  тархи  нүд  зэрэг  эрхтэн  туршилтын үедээ явж байгаа билээ. Хэрвээ ургуулж чадвал олон хүний амь насыг аварч анагаах ухаанд  том дэвшил болох юм

3  Амьд биетийг хувилах

group of bunnies

Зүгээр л нэг төрөл зүйлийн амьтныг хувилах биш яг л гадна төрх биеийн хэмжээ судал нь бүгд адилхан толин тусгал мэт хувилбар юм. Анх  1997 онд Шотландын эрдэмтэд  амьтан хувилах  туршилт  нь  амжилттай  болсон бөгөөд  Dolly гэх нэртэй  хонь  юм. Энэхүү туршилтын зорилго нь устаж үгүй болж байгаа амьтадыг хувилах аргаар үржүүлэн нутагшуулах юм Энэ нь өнөөг хүртэл хөгжсөөр хүмүүсийн хайртай тэжээвэр амьтадыг хувилан эзэнд нь хүлээлгэж өгөх болжээ. Өмнөд солонгос улсад энэхүү технологи нь хөгжин нэг амьтныг хувилах үнэ нь 100.000 доллар юм. Гэвч амьтаны эрхийг хамгаалах газар үүнийг эсэргүүцэж байгаа бөгөөд байгалийн хуулийг зөрчиж байна мөн хувилагдсан амьтанд амьтны эрх ярих нь зөв үү гэдэгт  эргэлзэж  байгаа  ажээ. Хамгийн гол асуудал нь хүнийг хувилаж болох уу ? гэсэн асуулт үлдэж байна. Үүнийг боломжтой гэж үзэж байгаа бөгөөд олон улс өрсөлдөн хамгийн ойр байгаа улс нь Хятад улс юм. Одоогоор эд эрхтэн ургуулах тал дээр ажиллаж туршилт явуулж байгаа ч хэзээ нэг өдөр анхны хувилагдсан хүн гарч ирэх биз ээ

4  Робот ба хиймэл оюун ухаан

Hanson Robotic's Sophia the Robot Creates an NFT Artwork

 Хүн төрөлхтөний байнгын хийдэг ажилууд болон бусад хүнд ажилыг хөнгөвчилөхийн тулд хиймэл оюун ухаант роботыг зохион бүтээж өнөөдрийг хүртэл ашиглаж байгаа билээ. Гэвч сүүлийн үед бүтээгдэж буй роботууд яг л хүн шиг сэтгэж хариу үйлдэл үзүүлж бие даасан болж байгаа нь аюулын эхлэл байж болох юм. Жишээ нь facebook компанийн бүтээсэн хоёр робот нь эхэндээ яг л энгийн хүмүүс шиг харилцаж байсан ч тэд шинэ хэл зохион хоорондоо харилцан мөн дэлхийг сөнөөх талаар нэг шийдэлд хүрч байсан нь уг хоёр роботыг унтраахаас өөр аргагүй байдалд хүргэсэн юм. Мөн Арабын нэдсэн улсын иргэншил авсан Софиа робот нь нэгэн шоуны үеэр хайч чулуу даавуу тоглон хожоод би хожчихлоо энэ нь хүн төрөлхтөнийг ноёрхох үйл явдалын  эхлэл  минь  байлаа  гэж  хариулсан юм. Элон маск хэлэхдээ Миний бодлоор хиймэл оюун ухаан хяналтаас гарах байх. Би хүмүүст маш олон сануулсан хэн нь ч намайг сонсоогүй хиймэл оюун ухааныг удаашруулах хэрэгтэй хэмээжээ. Стивен Хокинг хүн төрөлхтөний биологийн хувьсал хиймэл оюуныг гүйцэхгүй. Хиймэл оюуны дээд хөгжил нь хүн төрөлхтөний бүтээлийн  болон амьдралын эцэс байх болно гэж хэлсэн байдаг. Гэвч үүнийг хэн ч сонсохгүй хиймэл оюуны хөгжлийн төлөө өрсөлдөж байгаа нь Terminator киноны дараагийн зохиолыг бичиж буй мэт…….

5 Тархины бичил сим

Энэ нь 3 дахь санаа болох амьд биеийг хувилахтай холбоотой юм. Гадна зүс царай бие нь ижилхэн ч бодол ухамсар нь өөр байх нь гарцаагүй. Үүнийг шийдэхийн тулд  Элон Маск Neuralink гэх компанийг байгуулсан юм. Түүний гол санаа нь тархинд бичил сим суулган бүхэл амьдралын туршид үзэж харж сонсож байгаа мэдээлэлийг компьютерт хурааж аваад хувилсан амьтанд суулгах явдал билээ. Энэ нь өнгөрсөн сайхан дурсамжийг өргөн дэлгэцээр харах боломжийг өгч байгаа ч нөгөөтэйгөөр амьд робот бүтээж байгаатай ялгаагүй мэт. Юу болохыг цаг хугацаа л бидэнд харуулна.

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

ДЭЛХИЙ ДАХИНД

О.Мөнхжин: Миний бие хувиасаа 1сая КОЙНыг аз од нь гийсэн 3 хүнд бэлэглэнэ.

Published

on

By

О.Мөнхжин гэх эрхэм өөрийн үзэл бодол, хөдөрмөрч зангаараа олон нийтийн танил болж чадсан бөгөөд өнгөрөгч үлиралд койн гаргасан билээ. Түүний энэхүү томоохон ажлыг крипто вальют сонирхдог залуус маш ихээр сайшааж, хоорондоо уралдах шахуу тэмцэлдээний үндсэн дээрээс койн худалдаж авсан юм.

Арилжааны зах зээл дээр аль хэдийн өөрийн байр суурийг олж чадсан тэрээр олон олон залуусд санхүүгийн эрх чөлөөнөөс гарах гаргалгааг маш ойлгомжтой тайлбарлаж өгдөг нь үнэхээр бахархууштай юм. Зөвхөн арилжаа, крипто вальют бус хувь хүний хөгжил дээр хүртэл өөрийн санаа оноо, шүүмжийг хэлдэг нэгэн билээ.

Тэгвэл тэрээр өөрийн цахим хуудаснаа нэгэн гэнэтийн бэлгийг задалсан юм. Тэрээр хэлэхдээ: “Зах зээлийн одоогийн ханшаар 5,2сая төгрөгөөр хэмжигдэх, 1сая койныг 3хүнд бэлэглэж, баярлуулна” хэмээжээ. Энэ тайлбарыг хийхдээ тухайн үед нь “О.Мөнхжин миний бие өөрийн хөрөнгөөр зах зээлийн үнэлэгдэх хэмжээгээр нь худалдаж авч өгнө” гэжээ.

Та бүхэн энэхүү сайхан мэдээг түний цахим хаягаас авч болох бөгөөд хүн бүрт нээлттэй гэсэн шүү. Нэг биш гурван хүн гэсэн тул танд ч гэсэн бүүрэн дүүрэн боломж бий юм. Та энэхүү сайхан боломжийг ойр дотны хүндээ сонордуулвал, тэд таатай хүлээж авах гарцаагүй биз ээ.

Continue Reading

ДЭЛХИЙ ДАХИНД

Ж.Эрдэнэбаяр нь шоуны оролцогчоос ДЭД ЗАХИРАЛ болж, түүний дараа Дэлхийн хэмжээний “Шарк Танк” нэвтрүүлгийн хөтлөгч, продюсер болжээ.

Published

on

By

2004 оноос хойш дэлхийн 30 гаруй улсад зохион байгуулагдсан “THE APPRENTICE” шоу нэвтрүүлгийг Монгол телевиз албан ёсны эрхтэйгээр эх орондоо амжилттай зохион байгуулсан билээ. Apprentice Монгол шоу нэвтрүүлгийн шалгаруулалтад оролцсон 1000 гаруй залуусаас шалгарсан шилдэг оролцогчдын нэг Ж.Эрдэнэбаяр “Ори медиа” ХХК-ийн дэд захирлаар томилогджээ. Тэрээр уг шоуны хамгийн залуу оролцогч байсан бөгөөд үнэнч шударга, хийсэн хэлсэн зүйлдээ бат зогсдог зан чанараараа бусдаас ялгарч чадсан юм.

Тэгвэл энэ удаад Монгол телевиз нь Дэлхийн хэмжээний “Шарк Танк” нэвтрүүлгийг албан ёсны эрхтэйгээр зохион байгуулдаг бөгөөд 3 дахь улиралын нэвтрүүлгийг үзэгч түмэнд сонордуулахад бэлэн болжээ. Уг нэвтрүүлгийн шинэ нүүр царай болсон Ж.Эрдэнэбаяр нь хөтлөгч, продюсер гэх эрхэм хүндтэй ажилд томилогджээ.

Тэрээр энэ тухай өөрийн сэтгэгдэлээ хуваалцахдаа ийн өгүүлжээ:

Ж.Эрдэнэбаяр:

Оюутан байхаас шимтэн үзэж, улс улсын Шарк Танкыг хайж олоод тэмдэглэл хөтлөн дурлаж үздэг байсан мөч саяхан…

Гэтэл өнөөдөр Шарк Танк Монгол нэвтрүүлгийн 3-р улиралд хөтлөгч, нэвтрүүлгийн багт Продюсер болчихсон явж байна.

Амьдрал баялаг, хичээж явахад хүсэж мөрөөддөг бүхэн чинь нэг л мэдэхэд биелсэн байх болно. Гол нь тууштай бас эрэмгий!

Хэмээн өөрийн цахим хуудаснаа нийтэлсэн нь үе үеийн залуучуудад үлгэр дуурайлал болж чаджээ.

Continue Reading

ДЭЛХИЙ ДАХИНД

Инстаграмын Алдартнууд нэг постыг хэдэн төгрөгөөр хийдэг вэ???

Published

on

By

1.Инстаграм хуудсандаа 234 сая дагагчтай Дуэйн Скала Жонсоноор сурталчилгаа хийлгэхийг хүссэн газар нэг постны төлөө 1 сая 1,150,000$ доллар (Монгол мөнгөөр 2 тэрбум 887 гаруй сая төгрөг) төлдөг байна. Энэ үнэлгээрээрээ тэрээр жагсаалтыг тэргүүлж байна.

2.Залуухан ээж 230 сая дагагчтай Кайли Женнер бөгөөд нэг пост нийтлэхэд 986,000$ доллар ( Монгол мөнгөөр 2 тэрбум 800 орчим сая төгрөг)-ын төлбөртэй гэнэ. 

3.Инстаграм хуудсандаа 280 гаруй сая дагагчтай хөлбөмбөгчин Кристиано Рональдо өөрийн хуудсандаа нэг сурталчилгаа хийхэд 889,000$ доллар (Монгол мөнгөөр 2 тэрбум 530 сая төгрөг) олдог байна.

4.Халуухан Ким Кардашиан 220 сая орчим дагагчтай бөгөөд нэг сурталчилгаа хийхдээ 858,000$ доллар (Монгол мөнгөөр тэрбум 440 сая төгрөг)-ын орлого олдог. 

5.Инстаграм сүлжээндээ 230 гаруй сая дагагчтай уран бүтээлч Ариана Гранд 853,000$ доллар (Монгол мөнгөөр 2 тэрбум 420 сая төгрөг)-аар сурталчилгаа хийдэг гэнэ. 

Continue Reading

Хамгийн их уншилттай

Copyright © 2020 Unuudur.XYZ. All Rights Reserved.

error: Content is protected !!